МАН-ын их хурал амжилттай болж шинэ даргаа сонгожээ. Энэ удаагийн намын их хурлаар шинэ дарга сонгох асуудлыг хэлэлцэж санал хураасан юм. Дөрвөн хүний нэр дэвшүүлсэн ч хоёр нь нэрээ татаж М.Энхболд, Т.Аюурсайхан нар өрсөлдөж санал хураалтын эцсийн дүнгээр нэр дэвшигч М.Энхболд 91.65%, Т.Аюурсайхан 7.6% санал авч намын даргаар УИХ-ын дэд дарга М.Энхболд сонгогдлоо.
Ийнхүү М.Энхболд МАН-ын намын даргаар хоёр дахь удаагаа сонгогдлоо. Өмнө нь 2005 оны зургадугаар сард тухайн үеийн МАХН -ын 24 дүгээр Их хурал хуралдаж, намын шинэ даргыг сонгох болоход түүний нэрийг Н.Энхбаяр санал болгон дэвшүүлж байсан юм. Мөн Ц.Нямдорж, Ч.Улаан, С.Баяр нарыг хуралд оролцогчдоос нэр дэвшүүлсэн боловч Ц.Нямдорж, Ч.Улаан нар нэрээ татаж авснаар намын даргын төлөөх өрсөлдөөнд С.Баяр, М.Энхболд нар тунаж үлдсэн юм. Өрсөлдөөн тун ширүүн болж М.Энхболд 50,25 хувиар буюу 29 хүний саналаар ялалт байгуулан тухайн үеийн МАХН-ын даргаар сонгогдож байлаа.
МАН-ын дарга М.Энхболд нь:
1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1987 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн. Орос хэлтэй
Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр
1987-1989 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны харьяа Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч
1989-1991 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны Төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн
1991-1992 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга
1992-1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч
1996-1998 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга
1997-2005 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2005-2008, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2005-2007 онд Монгол Ардын Хувьсгалт Намын дарга
2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд
2007-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдсон
М.Энхболд 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дэд даргаар сонгогдсон
1999 онд "Алтан гадас" одон
2005 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2005 онд Монгол Улсын Нийслэлийн хүндэт иргэн
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа