АНУ-д тахианы махнаас салмонелла гэх гэдэсний савханцрын нэг болох шинэ төрлийн нян илэрсэн гэх мэдээлэл гараад буй.
Манай улс АНУ-аас тахианы мах импортолдог. Тиймээс уг өвчинтэй холбоотой зарим зүйлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Элдэв-Очироос тодрууллаа.
-Салмонелла илэрсэн нь тахианы махны импортод нөлөөлж байна уу?
-АНУ-ын “Фостор фармс” компанийн үйлдвэрлэсэн тахианы махнаас гэдэсний савханцар болох салмонелла илэрсэн. Энэ нян илэрсэнтэй холбоотойгоор АНУ-ын Хүнсний аюулгүй байдал, хяналтын албанаас тус улсын 15 мужид 278 хүн өвчиллөө гэсэн мэдээлэл долоо хоногийн өмнө гарсан. Манай улсын тахианы махны импорт тодорхой хэмжээгээр буурсан. Гэхдээ энэ нь уг өвчинтэй холбоогүй. Зах зээлээсээ шалтгаалж буй хэрэг.
Тухайлбал, уул уурхайн цөөнгүй компани хаалгаа барьсан нь импортод тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж ойлгож болно. Манай байгууллагынхан өвчлөлийн талаарх мэдээллийг судалж байгаа. Монголын таван компани АНУ-аас тахианы мах импортолдог. Тэдний бүтээгдэхүүнээс энэ өвчин илрээгүй.
-Энэ нян хүнд ямар хор нөлөөтэй вэ?
-Энэ бол гэдэсний савханцар нян гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл хомс байна. Уг нян хүнсний бүтээгдэх үүнд агуулагдаж буй учраас хор нөлөө нь өндөр байх юм бол нэлээд аюул дагуулах нь ойлгомжтой. Одоогоор АНУ-аас өөр улсад тархаагүй.
-Сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?
-АНУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан, энэ өвчний талаарх мэдээллийг цаг алдалгүй авна. Мөн тахианы мах импортолж буй аж ахуйн нэгжүүдэд уг нянгийн талаар сэрэмжлүүлж байгаа. Хэрэв импортлогч аж ахуйн нэгжийн бүтээгдэх үүнээс нян илэрвэл импортыг зогсоохоос өөр аргагүй. Өвчний тархалт ямар байхаас шалтгаалан дараа дараагийн арга хэмжээг авна.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ