Өчигдөр Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын Цэнхэр–Ус гэдэг газар шуурганд уруудсан малын араас явсан иргэн Ө 15 цагийн орчимд гэрээсээ гараад ирээгүй байна. Хамгийн сүүлд 21:30 цагт холбогдсноос хойш утас нь холбогдсонгүй гэсэн мэдээллийг шуурхай мэдээллийн 105 дугаарт ирүүлснээр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 9 албан хаагч УАЗ фургон автомашинтай, алга болсон хүний ар гэрийн 5 иргэнтэй эрэн хайх ажиллагааг явуулж иргэн Ө-г таньдаг айлаас нь эсэн мэнд олсон байна.

Мөн Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумаас Улаанбаатарын чиглэлд явсан Пажеро загварын суудлын автомашин Хэрлэнгийн гүүрнээс урагш 8 км орчим газарт жалга руу гулсаж ороод унах гээд байна гэсэн мэдээллийг 07:41 цагт өгснөөр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 4 албан хаагч 08:20 цагт очиход автомашин жалга руу орсон байсныг татаж гарган, дотор нь зорчин явсан 5 том хүн, 1 хүүхдийг аюулгүй газар хүргэж амь биеийг нь авран хамгаалсан байна.
Багануур дүүргийн 1-р хороо 220в-ийн дэд станцын далангийн баруун талд цасан хунгараас 3-4 хонины толгой цухуйгаад байна гэсэн мэдээллийг 10:50 цагт өгснөөр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч ГАЗ-66 автомашинтай гарч хунгарласан цаснаас 10 хонь, 3 ямаа, 1 ишиг байсныг гарган нөмөр газарт байрлуулжээ.
Түүнчлэн цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлээс орон нутагт чиглэсэн тээврийн хэрэгслийн жолооч зорчигчид өөрсдийн аюулгүй байдлыг ханган баталгаат зам гүүрээр зорчиж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууны хангалттай нөөцтөй байх, дулаан хувцас хэрэглэлтэй явахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна