Дуучин Докогийн 10 насаар дүү амраг нь хөл хүнд болжээ


 
Нэгэн үе сонсогчдоо "Хэзээ", "Сайн уу хонгор минь" зэрэг дуунуудаар догдлуулж байсан A-Capella хамтлагийн залуус уран бүтээлээсээ хөндийрөөд нэлээдгүй хугацааг үдэж буй. Хамтлагийн гишүүд дор бүрнээ хувийн амьдралдаа анхаарсан бөгөөд харин Доко 1994 оны жаахан охинтой хайр сэтгэлийн холбоотой болжээ. 20 нас ч хүрээгүй бяцхан охинтой хайр сэтгэлийн холбоотой болсон Доко цахим хуудсаар дамжуулан нялх амрагтаа чин сэтгэлийн үгсээ илгээдэг ажээ. Тоолвол 10 гаран насаар дүү шинэхэн найз бүсгүйн арай л балчир юмдаа гэсэн сэтгэгдэл төрснийг нуух юун. Тэгвэл хосууд маань тун удахгүй шиэн хүнээ өлгийдөн авахаар зэхэж байгаа гэнэ.