УИХ болон ИТХ-ын сонгуулийн үеэр мөнгө тараасан гэх этгээдүүдийн шүүх хурал ээлж дараалан болсоор байна. Увсын хоёрын мөнгө тараасан хэргээс болж долоон хүн ял авч, 13 сая төгрөгийг СЕХ хохирогчдод олгоод байгаа бол түүнтэй адил бас нэг хэрэг Чингэлтэй дүүрэгт болсон. Тодруулбал Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуулиар мөнгө тараасан гэх нөхдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр орой 19:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд боллоо.
Энэ хэргийн тухайд МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга, МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, түүний менежер Ч.Батманлай нар хоёр сая 460 мянган төгрөгийг тарааж, МАН-аас нэр дэвшигч Т.Ганболдын болон тус хорооны иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд санаатай саад хийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.
Харин өчигдөр болсон шүүх хуралдаанаар МАН-аас нэр дэвшигч, хэргийн захиалагч, зохион байгуулагч Ц.Бугасүрэн болон түүний менежер Ч.Батманлай нарт шүүхээс 5 сарын ял оноолоо. Өөрөөр хэлбэл Ч.Баднайнямбуу өмгөөлөгчтэй АН-аас нэр дэвшигч Т.Ганболдын талд шийдвэр гарсан гэсэн үг юм. Түүнчлэн МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэнд 4 сарын ял, бусдад нь 3 сар 10 хоногийн ял тус тул оноолоо.
Прокурорын яллах дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.







Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна