“Эмоци” продакшний “Амьдралд стресс хэрэггүй” хошин шоу тоглолт нээлтээ хийлээ


Монголын хошин урлагын хамгийн отгон хамтлаг болох Эмоци продакшн байгуулагдаад нилээн хэдэн сар болж байгаа билээ. Цус сэлбэн гарч ирсэн шинэлэг өнгө аястай тус хамтлагийнханы 2 дохь тоглолт болох “Амьдралд стресс хэрэггүй” нэртэй цоо шинэ хошин шоу тоглолт энэ сарын 16-ны өдөр Тусгаар тогтнолын ордны тайзнаа хөшгөө нээлээ. Тус продакшнд үзэгч бидний хайрлан хүндэтгэдэг жүжигчин МУСТА Төөтөө буюу Д.Түвшинтөр, С.Тэмүүжин, Г.Нарансолонго, Б.Баатархүү нарын уран бүтээлчдээс гадна олон шинэ залуу уран бүтээлчид нэг баг болон ажилладаг. Нээлтээ хийсэн өдрөөсөө үзэгч залуусыг байлдан дагуулж байгаа тус шоу тоглолт олон олон гэнэтийн бэлэгээр дүүрэн байна. Шоу тоглолтын торгон агшинаас цухас дурьдахад Эмоци продакшний жүжигчин С.Тэмүүжин балет бүжиглэж, жүжигчин Д.Түвшинтөр, С.Тэмүүжин нар эмгэн болж мөн түүнчлэн Монголд төдийгүй дэлхийд уран нугаралтын гайхамшигийг үзүүлж буй уран нугаралтын X-Rose Хамтлаг өөрсдийн шилдэг үзүүлбэрээрээ үзэгчидийн мэлмийг мялааж байна. Монголын хошин урлагийн отгон хамтлаг “Эмоци” продакшн “Амьдралд стресс хэрэггүй”тоглолтондоо үзэгч та бүхнийг халуун ам бүлээрээ, хайртай найзуудтайгаа, хань ижилтэйгээ хүрэлцэн ирэхийг урьж байна. Налгар намрын өдрүүд эхэлсэн энэ үед үзэгч түмэндээ шинэ уран бүтээлээрээ бэлэг барьж байгаа “Эмоци” хамтлагийнхандаа цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилтыг хүсэн ерөөе. Үзэгчдээ үдэш бүр 19 цагаас “Тусгаар тогтнол”-ын ордонд “Эмоци” продакшны “Амьдралд стресс хэрэггүй” тоглолтонд морилно уу. Та тус тоглолтыг үзсэнээрээ эрч хүч, инээд хөөрийг бялхам дүүрэн авна гэдэгт итгэлтэй байна.

 

Сэтгүүлч Н. Бэлгүүн