УИХ-ын хамгийн отгон гишүүний нэг Д.Сумъяабазар "дугарч" эхэллээ. Түүний хувьд танхимын нөхдөө бодвол нэг жил гаруй хугацааны дараа тангараг өргөсөн учраас ангийнхаа шинэ "сурагч"-ийн нэг. Тангараг өргөх үедээ "Нэг жилийн алдсан хугацаагаа нөхөж, судалж үзэх зүйл их байна" хэмээн ярьж байсан шинэ гишүүн үнэхээр л хурдан суралцаж байгаа бололтой.
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2013 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байгаа энэ үед отгон гишүүн өөрийн байр суурийг илэрхийлж, асуултдаа хариулт авсан юм. УИХ-д дөрвөн жилийн хугацаанд суучихаад олонд танигддаггүй гишүүдийг бодвол Д.Сумъяабазар гишүүн олны танил тамирчин хүн. Тэр утгаараа ч олон нийт аварга гишүүнийг юу хэлэх бол гэж цэнхэр дэлгэцээ харж л суудаг байлгүй. Отгон гишүүн ямартай ч “хэлд оржээ”.
Цаг агаар, зам орчны нөхцөл байдлыг мэдээлэв
Шар усны үерийн аюулаас сэргийлье
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
ГЕГ: Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн 3 жилд 10 дахин өсчээ
Улаанбаатар хотод хог хаягдал, хөрсний бохирдлыг бууруулах ажил үргэлжилж байна