МАН-ын гишүүн, Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Балдангийн Энхмандах өнөөдөр МАН-ын дарга Ө.Энхтүвшин болон намынхаа Удирдах зөвлөлд хандан захидал илгээлээ. Тэрээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөх болсноо албан ёсоор зарласан юм. Уг захидалд “МАН-ын жирийн гишүүн миний бие намынхаа шинэчлэлтэд өөрийн хувь нэмрийг оруулахаар зориг шулуудлаа. Б.Энхмандах миний бие МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшин өрсөлдөх болж байгаагаа та бүхэнд уламжилж байна. Ингэхдээ амин хувиа бодон дипломат албаа үргэлжлүүлэн хашиж, амар жимэр амьдрах уу, намын амьдралын нэн эгзэгтэй үед намын хамт олныхоо итгэлийг авч, улс төрийн халуун тогоо руу орох уу гэсэн хоёр замаас амьдралынхаа сонголтыг хувь хүний хувьд хийж, намын гишүүнчлэлээ сэргээн, өөрийн Мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, нээлттэй өрсөлдөхөөр шийдсэн болно” хэмээв.
Харин түүний энэхүү шийдвэрийг улстөр судлаачид болон иргэний хөдөлгөөнийхөн шүүмжилж байгаа юм. Элчин сайд Б.Энхмандах нэгэнтээ Хонгор сумын хэдэн зуугаараа хордсон иргэдийг маш зэрлэгээр тавлаж байсан удаатай гэнэ. Өөрөөр хэлбэл "Та нар харь гаригийнханд л ханд. Хонгор хоргүй гэдгийг манай дэлхий оношилж чадсангүй" хэмээн хэлж байжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна