Сайд дарга нарын хэрэглээний зардал


Сайд, дарга нар ирэх онд хэдэн төгрөг зарцуулах тухай урьдчилсан тооцоо гар­чээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 онд зарцуулах зардлын хэмжээг Төсвийн тухай хуульд тусгадаг. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэл­цэж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан сайд, дарга нарын ирэх жилийн төсвийн багцыг танилцуулж байна.

 

Нийт 34 төсвийн ерөн­­хийлөн захирагчаас Сангийн сайд болон Боловс­рол, шинжлэх ухааны сайдын багцад хамгийн их буюу нэг тэрбум гаруй төгрөг хуваарилагджээ.

 

Монгол Улсын төс­вөөс 2014 оны төс­вийн жилд төсвийн ерөн­хийлөн захирагч нарт дор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосон байна.