Өнөөдөр өглөө буюу 2013 оны 10 сарын 09 өглөө Улсын дээд шүүх дээр Б.Цогтгэрэлийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр Ц.Нарангарав нарын гомдлоор хэрэг хянан хэлэлцсэн байна. Шүүгдэгч Б.Цогтгэрэлийг өмнө нь Эрүүгийн хуулийн 111.2 буюу бусдыг гүтгэсэн хэмээн буруутгаад байсан бол гүтгэсэн биш мэдээлэл тараасан хэмээн буруутгаж хэргийг шүүсэн байна.
Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдхүүнтэй, улсын яллагчаар поркуор Оюунбилэг нар оролцсон байна. Хохирогч гэх Ч.Улаанхүү болон түүний талаас ямар нэгэн өмгөөлөгч болон хуулийн этгээд байгаагүй бөгөөд шүүгдэгч Б.Цогтгэрэлийг үг санал хэлэх эрхгүйгээр хуралд ажиглагчаар байлцуулсан байна.
Улсын дээд шүүхээс шүүгдэгч Б.Цогтгэрэлийн торгуулийн шийтгэлийг хэвээр үлдээсэн бөгөөд түүний хоёр өмгөөлөгчдийг нь шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг таслан шийдвэрлэсэн байна.
Энэ талаар шүүгдэгч Б.Цогтгэрэлээс тодруулхад "Улсын дээд шүүх өмгөөлөгчдийг минь оролцуулалгүйгээр намайг үг хэлүүлэлгүйгээр хэрэг маргааныг тасалчихлаа. Уг нь ардчилсан улс оронд би амьдарч байгаа хүн шүүдээ! Улс төржүүлж байгааг ойлгож байна гэхдээ өмгөөлөгчгүйгээр намайг шүүж байгаад үнэхээр гутарч байна" хэмээн мэдэгдлээ.
Өмгөөлөгчгүйгээр шүүлгэсэндээ гомдолтой байгаа бөгөөд зохих шатны байгууллагад нь гомдол гаргахаа ч илэрхийллээ.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна