2013.10.01 Улаанбаатар хот
Нэг. Нийтлэг үндэслэл, зорилго
1.1. Монгол улсын бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр үзүүлэх.
1.2. Иргэдэд гоо зүй, бие бялдарын зөв хөгжлийг төлөвшүүлж, соёлыг дэлгэрүүлэх.
1.3. Эрүүл, идэвхитэй, гоо сайхан, урт удаан амьдрахын эх үндэс буюу спортыг сурталчилах.
Хоёр. Оролцогчдод тавигдах шаардлага
2.1. Тэмцээнд оролцох сэтгэл зүйн бэлтгэлтэй байх.
2.2. Тэмцээний удирдамжийг хүлээн зөвшөөрч, оролцохыг хүссэн өргөдөл.
2.3. Нас, хүйс, мэргэжил харгалзахгүй, сонирхогч байж болно.
2.4. Биеийн жин, биеийн өндөр харгалзахгүй.
2.5. Гадаадын иргэд оролцох боломжтой.
2.6. Тэмцээнд оролцохоор болсон тохиолдолд 3 сарын гишүүнчлэлийн сунгалт
хийлгэсэн байх.
2.7. Тэмцээнд албан ёсоор бүртгүүлж, өөрийн тоо дугаар авах.
Гурав. Шагнал урамшуулал
3.1. Голден жим фитнесийн гишүүд нь өөрийн хариуцсан багшийн удирдлаганд 2
сарын хугацаанд бэлтгэл сургуулилт хийнэ. Финалын шалгаруулалтын
үзүүлбэртээ бэлдэнэ.
3.2. Шилдгийг 2013.12.28-ны клубын бүх гишүүдийн Шинэ жилийн үдэшлэг дээр
ёслол төгөлдөр шалгаруулна.
3.3. Мисс төрөлд: 1-р байр - 1.500.000 төгрөг, өргөмжлөл
2-р байр – 1.000.000 төгрөг, өргөмжлөл
3-р байр – 500.000 төгрөг, өргөмжлөл
3.4. Мистер төрөлд: 1-р байр – 1.500.000 төгрөг, өргөмжлөл
2-р байр – 1.000.000 төгрөг, өргөмжлөл
3-р байр – 500.000 төгрөг, өргөмжлөл
Дөрөв. Бүртгэл
4.1. 2013 оны 10 дугаар сарын 07-оос 2013 оны 10 дүгээр сарын 21-ны өдөр хүртэл
Голден Жим фитнес клуб дээр бүртгэнэ.
4.2. Оролцохыг хүсэгчид нь тэмцээний шаардлага хангасан байх.
4.3. Бүртгүүлэх материал: Цээж зураг 1%
Иргэний үнэмлэхний хуулбар
Тэмцээнд оролцохыг хүссэн өргөдөл
Анкет бөглөнө.
4.4. Тэмцээнд оролцогчид нь Голден Жим фитнес клубт 3 сар хичээллэх төлбөр
болох 450.000 төгрөг тушаана. Үндсэн төлбөрөөс 40% хөнгөлөсөн үнэ болно.
4.5. Тэмцээн 2013.10.21-ны Даваа гарагт эхэлж, 2 сар үргэлжилэн 2013.12.28-ны
Бямба гарагт дүн гарна.
Тав. Шүүгчид
5.1. Ерөнхий шүүгчээр Голден жим фитнес клубын захирал Ц.Баянмөнх
5.2. Шүүгчид: Голден жим фитнес клубын сургалт, хөгжил хариуцсан захирал
Ө.Долгормаа
Голден жим фитнес клубын эмч, арга зүйч О.Батцэцэг
ГОЛДЕН ЖИМ ФИТНЕС КЛУБЫН ЗАХИРГАА
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна