Нөхрөө бас үйлчлүүлэгчээ хүндлэдэггүй Э.Мөнгөнцэцэгийн талаар ”Chanel”-ийн ерөнхийлөгч мэдсэн болов уу?


Өнгөрөгч амралтын өдрөөр Э.Мөнгөнцэцэг захирал хавь ойрынхныхоо айдас, гайхшралыг төрүүлэм авир гаргаж маш олон хүмүүсийн гайхширлыг төрүүлсэн. Нэгэн бүсгүй Улаанбаатар их дэлгүүрт байрлах "Chanel"-ийн салбараас фаундешн, уруулын будаг авахаар оржээ. Ингээд худалдагч бүсгүйгээс “Эдгээр бүтээгдэхүүний тест байна уу” гэж асуусан аж. Гэтэл худалдагч эмэгтэй “Тест байхгүй. Энэ уруулын будгийг ухаад түрхээд үз” гээд хэн хэзээ хэрэглэж байсан нь үл мэдэгдэм уруулын будаг, олон хүн ашиглаж элэгдсэн багс гаргаж өгчээ. Худалдагч, үйлчлүүлэгч хоёр ийн ярилцах зуур Э.Мөнгөнцэцэг хатагтай гарч ирсэн байна. Үйлчлүүлэгч бүсгүй энэ хатагтайг зүс мэдэх учраас түүнд хандаж “Танайх ийм алдартай брэндийн салбар байж тест байдаггүй юм уу. Энэ багсаа хар даа” гэж хэлтэл захирал бүсгүй түүнд ихэмсэг зан гаргаж, үйлчлүүлэгчээсээ уучлалт хүсэхийн оронд үг хэлээр доромжлох хандлага гаргасан. Түүгээрч зогсохгүй эмэгтэйг цохиж авч байгаа нь хальснаа буусан. Уг нь дэлхийн нэр хүндтэй брэнд Монгол орж ирээд төдийлөн удаагүй ч ийм хэрэг гарлаа. Э.Мөнгөнцэцэгийн хувьд нөхрөө хүндлэхгүй өөдөөс нь орилж байгаа юм чинь үйлчлүүлэгч бол юу ч биш бололтой. Харин Э.Мөнгөнцэцэгийн энэхүү үйлдлийг дэлхийн “Chanel"-ийн ерөнхийлөгч мэдвэл яах бол? Тэд бол үйлчилгээг дээд зэргээр эрхэмлэдэг хүмүүс шүү дээ.