Найруулагч Б.Чингүүнийг та бүхэн “Анхны болзоо”, “Цэцэг”, “Өвөө би таньд хайртай”, “Домгийн өглөө”, “Гэрэл” гэх мэт олон богино хэмжээний кинонуудаар нь андахгүй мэдэх билээ. Кино урлагийн төрлүүдээс short film буюу богино хэмжээний кинотой монголын үзэгчидийг найруулагч Чингүүн анхлан танилцуулсан гэж хэлж болно. Мөн “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мама миа”, “Амьдралын амт” зэрэг бүрэн хэмжээний кинонуудаараа үзэгчидийг байлдан дагуулж байсан цаг саяхан. Тэгвэл тэрээр ээлжит уран бүтээлээрээ үзэгчидэд айдас бэлэглэхээр бэлдээд байна. Шинэ киноныхоо зохиолыг Чингүүн өөрөө бичиж найруулсан бөгөөд зураглаачаар нь монголын кино урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгоод буй австралийн кино зураглаачдын холбооны гишүүн Д.Ангараг ажиллажээ. Аймшгийн киноны хамгийн гол судас нь дуу хөгжим, шум байдаг. Тийм ч учраас тус киноны хөгжмийг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б. Чинбат болон “Бодлын хулгайч” киноны хөгжмийг бичиж найруулсан хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б. Одбаяр нар хамтран бичжээ. Сэтгэхүйн аймшиг хэмээх төрөл жанрт хамаарах “The Call” киноны гол дүрүүдэд “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч Э.Урангоо, жүжигчин Б.Батзаяа, М.Баянбаатар нар тоглосон байна. Найруулагч Б.Чингүүн нь өөрийн бүтээлүүддээ харц булаам, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг сонгон тоглуулдагаараа өвөрмөц бөгөөд түүний сонголт хэзээ ч алдаж байгаагүй юм. Энэ удаад ч мөн алаг нүдэн Урангоог сонгожээ. Хүнийг айлгах хүчин зүйл олон янз хэдийч тэдгээрээс хамгийн хүчтэй нь оюун бодол, сэтгэхүйгээр мэдрүүлэх аймшиг билээ. Та “The Call” сэтгэхүйн аймшгийн киног үзсэнээр жинхэнэ айдсыг мэдэрч, монголын кино урлагыг ямар шинэ түвшинд хүрсэнийг харах болно. Кино 10-р сарын 3, 4-ний өдрүүдэд Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийнэ.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ