Нийслэлийн Засаг дарга асан М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч, Газрын албаны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй нарыг цагдаагийн газраас шалгаж эхэлсэн талаар улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж эхэлжээ.
МАН-д их шинэчлэлийг эхлүүлэх Их хурлынх нь өмнө М.Энхболд тэргүүтэй лидерүүдийнх нь нэр холбогдсон энэ том хэргийг эхлүүлсэн нь намын даргад нэр дэвших гэж байгаа М.Энхболдод АН-ын зүгээс өгсөн сануулга хэмээн зарим улстөрчид хүлээн авч байна. М.Энхболд Нийслэлийн засаг дарга байх үедээ хотын төвийн газруудыг эргэлтэд оруулах эхлэлийг тавьсан.
Улсын хөгжил байшин барилга олноор барьснаар хэмжигдэхгүй хэмээн ярьдаг ч сайн байрлалтай газар хэдэн сая ам.долллараар үнэлэгдэж энэ хэрээр баригдсан орон сууц, оффисын талбайн үнэ хөлс тэнгэрт тулж, хэдхэн гэр бүл хувь хүмүүсийг чинээнд нь тултал баяжуулж хөлжүүлэхийн зэрэгцээ байгаль орчныг сүйтгэж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нийслэлчүүдийн эрхтэй зөрчилдөж эхэлсэн. Тиймээс Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэ оны гуравдугаар сарын 15-ны өдөр 307 тоот захирамж гарган, замбараагүй олгосон газар олголтыг цэгцлэх үүргийг НӨХГ-ын дарга болон Санхүү, эдийн засгийн газрын дарга нартаа үүрэг болгосон. Энэ дагуу шалгах явцад дээрх нэр бүхий дарга нар олон тооны газар хууль бусаар олгосон нь илэрсэн төдийгүй их хэмжээний мөнгөний асуудал илэрчээ. Тухайлбал, Нийслэлийн барилга, хот байгуулалтын газартай хамтран нийслэлийн газрыг дуудлага худалдаагаар худалддаг байсан. Гэтэл дуудлага худалдааны анхны үнэ нь өсдөггүй байсан төдийгүй дуулдага худалдаагаар олсон орлого, төлбөр нь өнөөдрийг хүртэл нийслэл болон улсын төсөвт ороогүй нь илэрчээ. Одоогийн байдлаар дуудлага худалдааны 290 тэрбум төгрөгийн төлбөр төлөгдөөгүйг цагдаа болон холбогдох байгууллагууд шалгаж эхэлсэн байна. Гэхдээ үүнийг сэжүүр нь хэмээн эх сурвалжууд хэлж буй бөгөөд МАН нийслэлийг удирдаж байсан олон жилийн хур хэргийг шалгах явцад хэн хэний үед газрын наймаа хэдэн төгрөгөөр хэмжигдэж байсан нь тодорхой болох бололтой.
Эх сурвалж: www.tvmon.mn
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна