Амралтын өдөр Улаанбаатар хотын төв зам нүргээн ихтэй өнжлээ. Учир нь Монголын анхны интернэт телевиз ТВ5 цоо шинэ сисем болох Cloud төслийнхөө нээлтийг хийсэн байна. Гар утас, IPad, notebook гээд ямар ч технологиор хаанаас ч шууд үзэх боломжийг Cloud олгож байгаа юм. Одоо гэртээ суугаад телевизийн нэвтрүүлэг үздэг цаг өнгөрлөө. “Үүлэн” системийн ачаар та олон нийтийн бүхий л сүлжээгээр ТВ5 Телевизтэй холбогдож болох юм. Технологийн цоо шинэ дэвшлийг монголд анх удаа нэвтрүүллээ. Эрин зуунтай хөл нийлүүлэн алхаж байгаа залуус ч биднийг дэмжиж Монгол улсынхаа хөгжлийн төлөө амралтын өдрийг доргиолоо. Хурд хүчний гайхамшиг болсон “Black team” клуб, “Hammer” клуб ТББ, “Mongolia chopper” зэрэг холбоод нэгдэн “Cloud” парадыг зохион байгуулсан юм. Дүнжингарав худалдааны төвөөс Энхтайвны өргөн чөлөө, хороолол 3.4, Сансарын тунел, нарны зам гэсэн өргөн маршрутаар ТВ5 Телевиз залуустай цагийг хамт өнгөрөөлөө. Тун удахгүй Cloud систем үзэгч, уншигч таньд гайхамшиг мэдрүүлэх болно.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна