Нийслэлийн ЕБС-иудын илүүдэл жинтэй хүүхдүүдэд туслах аян – 1 УДИРДАМЖ

Admin
20 цаг 20 минутын өмнө

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.        Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн илүүдэл жинтэй хүүхдүүдтэй ажиллах, тэдний эрүүл мэндэд туслах, улмаар Монгол улсынхаа ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулах.

1.2.        Илүүдэл жин, түүнтэй холбоотой үүсэж буй элдэв өвчин эмгэг, халдварт бус өвчлөл тархсан байгаа энэ үед төр, хувийн хэвшил, эцэг эхчүүд нягт уялдаатай ажиллах шаардлага тулгараад байна.

1.3.        Бага насны хүүхдүүдэд амьдралын зөв дадал хэвшил төлөвшүүлэх, эрүүл амьдрахын үндэсийг ойлгуулах.

 

Хоёр. Үйл явц, бүтэц зохион байгуулалт

 

2.1.    Жин хасах уралдааныг олон удаа зохион байгуулж байсан туршлагатай, мэргэжлийн багш дасгалжуулагч нараас бүрдсэн хамт олонтой Голден жим фитнес клуб /шинжлэх ухааны үндэслэлтэй хугацаа/3 сарын хугацаанд илүүдэл жинтэй бүх хүүхдүүдтэй ажиллана.

 

2.2.    Сургууль бүрийн төлөөлөл болсон эдгээр хүүхдүүд нийгэмд томоохон эрсдэлийг бий болгоод буй таргалалттай тэмцэх сэтгэл зүйг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой ажил болно. Аянд оролцогч хүүхдэд:

- Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.

- Халдварт бус өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж сурна.

- Бие бялдарын өв тэгш хөгжилтэй болно.

- Бусдын дунд өөрийгөө зөв боловсон авч явж сурна.

- Зөв хооллож сурна гэх мэт маш олон давуу талтай.

 

2.3. Японы биеийн бүтцийг тодорхойлогч Танита аппаратаар оролцогчдын биеийн өөрчлөлтийг тогтмол хянаж, мэргэжлийн эмч нар зөв хооллолтын зөвлөгөө хяналт үзлэгийг хийж, дасгал сургуулилтыг тогтмол чанартай хийлгэх, үр дүн гаргахыг Голден Жим фитнес клуб хариуцаж ажиллана.

 

2.4.  Илүүдэл жинтэй хүүхдүүдтэй ажиллах багт дараах хүмүүс ажиллана.

 

-       Голден Жим фитнес клубын захирал, багш дасгалжуулагч Ц.Баянмөнх

-       Голден Жим фитнес клубын Зумба аэробикийн багш Ө.Долгормаа

-       Голден Жим фитнес клубын багш дасгалжуулагч Э.Өсөхбаяр

-       Голден Жим фитнес клубын эмч, арга зүйч О.Батцэцэг

-       Голден Жим фитнес клубын их эмч Н.Энхбаяр

 

2.5.  Эхний удаа 120 сурагчийг энэ аянд хамруулна. 30,30-аараа 4 анги болон хуваагдаж, доорхи хуваарийн дагуу бэлтгэл сургуулилт хийнэ. Нэг удаагийн бэлтгэл 1 цаг 30 минут байна.

 

Гариг

Цаг

Даваа

Мягмар

Лхагва

Пүрэв

Баасан

Бямба

09:00–10:30

1 анги

4 анги

1 анги

4 анги

1 анги

4 анги

15:00– 16:30

3 анги

2 анги

3 анги

2 анги

3 анги

2 анги

2.6.   Бүртгүүлэх материал:      Цээж зураг 1%

                                                   Эмчийн зөвшөөрөл

                                                   Эцэг эхийн өргөдөл

 

Гурав. Төлбөр тооцоо

 

3.1.    Голден Жим фитнес клуб нийгмийн хариуцлагаа ухамсарлах үүднээс зах зээлийн ханш, судалгаа тооцооноос хямдаар энэ үйл ажиллагааг явуулна.

 

3.2.   3 сарын хугацаанд аянд оролцогчийн талаас бүгд 300.000 төгрөгийн төлбөрийг төлнө.

 

Дөрөв. Үр дүнг дүгнэх тухай

 

4.1.  Аянд оролцох хүүхдүүдийг тэмцээн, уралдааны шинжтэйгээр идэвхи оролдлого, эрч хүчийг өдөөх үүднээс илүүдэл жингээ /өөхөө/ хамгийн их хаяж чадсан эхний 3 оролцогчдыг байр эзлүүлэн чагнана. Үүнд:

 

-       1-р байр Голден Жим фитнес клубт 3 сар үнэгүй хичээллэх эрхийн бичиг, Унадаг дугуй

-       2-р байр Голден Жим фитнес клубт 2 сар үнэгүй хичээллэх эрхийн бичиг, Ролик

-       3-р байр Голден Жим фитнес клубт 1 сар үнэгүй хичээллэх эрхийн бичиг, Скийтбоард

 

4.2.   Голден Жим фитнес клубын хамтран ажилладаг байгууллагуудын шагналууд байна.

 

4.3.  Оролцогчдыг уралдаан эхэлсэн анхны хэмжилт болон 13 долоо хоногийн дараах хамгийн сүүлийн хэмжилттэй харьцуулан дүгнэнэ. Биеийн бүтцийг тодорхойлогч Танита аппарат, бүх биеийн тойргийн хэмжилтийг оролцогчид долоо хоног бүрийн Бямба гарагийн 15:00 цагт хийлгэж байна.

 

4.4.  Шагнал гардуулах ёслол 2013.12.28-нд Голден Жим фитнес клубын бүх гишүүдийн шинэ жилийн цэнгүүн дээр ёслол төгөлдөр гардуулна.

 

 

 

 

ГОЛДЕН ЖИМ ФИТНЕС КЛУБЫН ЗАХИРГАА