Монголд буугаад л утас, түрүүвчээ алдсан “Blue” хамтлагийнхан ямар сэтгэгдэлтэй нутаг буцсан бол...

Admin
16 цаг 56 минутын өмнө

2001 онд албан ёсоор анх үүсэн байгуулагдсан цагаас эхлэн дэлхий даяар охид, залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж, Британийн чартуудыг нэгэн үе тэргүүлж байсан Британийн хөгжмийн дээд шагналын эзэн “Blue” хамтлаг Монголд ирж тоглоод буцсан билээ. Тус тоглолт ний нуугүй хэлэхэд анхнаасаа л бүтэлгүйтсэн. Дуучдыг дөнгөж Монголд газардаад удаагүй байхад нь урт гартнууд гар утас, түрүүвч хоёрыг нь хулгайлсан. За эндээс л бүх зүйл ойлгомжтой. Тэдэнд төрсөн анхны сэтгэгдэл бол: Маш их хүйтэн байсан, онгоцны буудалд буугаад 20 алхаад л хувийн эд зүйлсээ алдсанд маш их гайхсан хэмээн зохион байгуулагчдад хэлсэн гэдэг. Хамгийн гол нь энэхүү тоглолтийг зохион байгуулагчид маш том алдааг анхнаасаа гарсан байх юм.  Барууны оронд бол зохион байгуулалт маш сайтайн дээр, тэдний хамгаалалт дээд зэргийн байдаг. Манайх шиг биеийнх нь хөгжил бүрэн гүйцээгүй, мэргэжлийн бус залуучуудаар, хар хослол өмсгөн зогсоодог ийм улс байхгүй биз ээ. Бид зүгээр нэг хошин шогийн тоглолтийн хамгаалалтыг хийсэн биш. Дэлхийд данстай хамтлагийн аюулгүй байдал, эрсдэлийг бүрэн дааж чадна хэмээн тэднийг урьсан. Тус хамтлагийг Монголд ирэх үеэр нь “Хас” хэмээх хамгаалалтийн алба ар талийг нь бүрэн хариуцахаар энэхүү ажлыг хариуцан авсан гэдэг. Ер нь ямар ч хүнд анхны сэтгэгдэл гэдэг, хамгийн том үлддэг. Тэгвэл “ Blue” хамтлагийнханд ямархуу сэтгэгдэл төрсөн бол? Утсаа, түрүүвчээ, микрофоноо ирсэн даруйдаа алдсан тэдэнд таатай санагдаагүй нь лавтай. Манай хамгаалалтын албаныхан энэ үеэр хэтэрхий хайнга хандаж, ажлаа үнэхээр муу хийсэн. Үнэндээ тус хамтлагийнхан эд зүйлсээ алдахдаа, Монголын талаар л таагүй сэтгэгдэл өөрсдөдөө үлдээсэн нь мэдээж. Хэзээ ч биднийг хамгаалсан хамгаалагчид муу ажиллаадаа хэмээн бодохгүй. Монголын л нэр гарна. Манай шоу менежирүүд ч гэсэн билетаа зарахаа урьтал болголгүй, арийн албаа сайн шалгахгүй бол энэ мэтчилэн эх орны минь нэр хүнд хариуцлагагүй хэдэн нөхдөөс болж унасаар байх уу? Дараа дараагийн удаад, авчирсан хамтлаг дуучидынхаа хамаг юмийг алдчихгүйн тулд илүү сайн хамгаалалт хэрэглэмээр санагдам...