“Мисс Монголия-2006″ наадмын “Мисс модель” өргөмжлөлт , "Мисс Монголия-2007" наадмын мөнгөн эрдэнийн өргөмжлөлт, “Top model of the world” болон “Miss global city competation” уралдааны шагналт загвар өмсөгч О.Уянга “Гоёл-2009” наадмаас "Топ модель" хэмээх эрхэм алдрыг хүртсэн юм. Тэрээр загварийнхан дундаа хамгийн даруу, төлөвт нь тооцогддог, мэргэжил мэдлэгтэй бүсгүй. Бид өмнө топыг хөл хүнд болсон талаар мэдээлэлж байсан. Тэгвэл энэ удаа жил ганц тохиох хамгийн сайн өдөр тэрээр ихэр охидоо өлгийдөн авчээ. Тэрээр баярын сэтгэгдэлээ ийнхүү хуваалцсан байна. “Намрын дунд сарын шинийн 17-нд буюу өлзий буян тэгширсэн Балжинням, Дашнямтай өдөр эсэн мэнд амаржиж ихэр охинтой боллоо. Бурханаас илгээсэн энэ их хайр, азыг үгээр хэлж тайлбарлахад бэрх юмаа. Мэнд хүргэсэн бүх найз нартаа талархлаа” гэж бичсэн байна.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ