Онгоцонд сүйн бөгжөө солилцсон хосууд охины хамтаар


"Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Э.Эрдэнэцогт, С.Төгс нар хөөрхөн охиын аав ээж болоод удаагүй байгаа билээ. Загварын ертөнцөөс төрсөн энэ хос агентлагийнхаа шинэ жилийн баяраар “Төгс хос” өргөмжлөл авсан төдийгүй сүйн бөгжөө онгоцонд солилцож байжээ. Хамтдаа зураг авахуулж, клипт тоглох дуртай хосууд маань Сийлэн хэмээх хөөрхөн охинтой. Тэдний гэр бүлийн халуун дулаан зургууд сэтгүүлүүдийн нүүрийг чимж байгаа энэ үед бид та бүхэндээ бас нэгэн гайхалтай зургийг дэлгэж байна.