Хүүхэд, залсуусын дууг нь сонсох дуртай солонгосын алдарт T ARA хамтлаг өчигдөр орой манай улсад ирсэн. Өнөөдөр К поп Монголд тоглолтын талаар "Чингис хаан" зочид буудалд хэвлэлийн хурал хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр тус хамтлагийн гишүүдээс цөөн асуултад хариулт авсан юм.
- Монголд анх удаа ирж байгаа. Монголын тухай төрсөн сэтгэгдлээ хуваалцана уу?
- Бидэнд Монголд ирэхэд гадаадад ирсэн юм шиг сэтгэгдэл төрөөгүй. Яагаад гэхээр ах дүү, найз нөхдийнхөө дунд байгаа юм шиг дотно сэтгэлээр угтаж авсан болохоор маш их таалагдлаа. Монголд өнгөрүүлэх үлдсэн өдрүүд минь дурсамж дүүрэн үлдэх байх аа.
- Монголд маш хүйтэн болохоор их бэлтгэлтэй ирсэн байх даа.
- Бид нар маш их бэлтгэлтэй ирсэн. Өнөөдөр гадаа гоё байна. Маргааш ч гэсэн ийм байвал тоглолт маань амжилттай болно гэж найдаж байна.
- Монгол хамтлаг, дуучидтай хамтран дуулах бодол байгаа юу?
-Одоохондоо монголын дуучдыг сайн мэдэхгүй. Хэрвээ хамтран ажиллах боломж гарч ирвэл хамтран ажиллах байх аа.
- Бүгдээрээ маш хөөрхөн бүсгүйчүүд байна. Гоо сайхан, гадаад төрх, стилээ хэрхэн бүрдүүрдэг вэ?
- Баярлалаа. Бидний гадаад гоо сайхан, стиль имиж удирдан зохион байгуулж байгаа хүмүүстэй холбоотой. Мөн мөрөөдлийнхөө ажлыг сэтгэл зүрхнээсээ хийж байгаа болохоор уран бүтээлдээ өөрийгөө бүрэн зориулж чаддаг. Түүнчлэн хоолоой сайн идэж, хамгийн чухал нь чин сэтгэлийн инээмсэглэл чухал шүү.
- Та нарын уран бүтээл ямар төлөвлөгөөний дагуу явагддаг вэ?
-Бид нэг компанид харьяалагддаг. Тиймээс кинонд тоглох, аялан тоглолт, томоохон хэмжээний тоглолтыг эртнээс урьдчилан төлөвлөсөн байдаг. Бид зөвхөн Азид биш дэлхий дахинд Солонгос улсыг сурталчлах үүрэг, хариуцлагатай. Тийм болохоор манай компаний хүмүүс энэ бүхнийг зохицуулдаг.
- Танай хамтлагийн нэр ямар утгатай вэ?
-T ARA гэдэг нь Титэм гэсэн утгатай. Бид урлагийн салбартаа "хатад" болж үргэлж дээшээ явахыг бодож энэ нэрийг өгсөн.
- Хамтлагийн хоёр гишүүн олон ангит кинонд тоглосон. Энэ талаар?
- Мэдээж, кинонд тоглоход маш хүндрэлтэй байсан. Бидний ах, эгч жүжигчид маш их тусалсан.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна