“Кабаре Цирк” нэртэй цирк болон бусад төрлийн үзүүлбэр бүхий үдшийн цэнгүүн тун удахгүй Монголд анх удаа тоглогдох гэж байна. Циркийн шоуны бас нэгэн томоохон хэлбэр болох Кабаре Цирк шоу нь Дэлхийд аль хэдийнээ тогтсон хэв маяг болон хөгжиж өөрийн гэсэн зиндаа бүхий үнэ цэнэтэй үзэгчидээр хүрээгээ тэлсээр байгаа юм. Манай орны хувьд циркийн энэхүү хэлбэр, соёл нь шинэлэг бөгөөд үзвэрийн чансаа болон нэр төрлийг нэмэгдүүлэн дээшлүүлэх ач холбогдолтойг тоглолтын зохион байгуулагчидийн зүгээс тодорхойлж байна.
Шоунд АНУ, Унгар, Герман, Хятад, ОХУ, Украйн, Өмнөд Африк болон Геннисийн дээд амжилтыг 3 удаа эвдсэн Лас Вегасын шоу од гээд дэлхийд алдартай 8 орны олон улсын тэмцээний шагналтан циркийн жүжигчид болон европын шилдэг кабаре бүжигчин охид оролцох гэнэ. Тоглолт Баянгол ресторанд болох бөгөөд тоглолтын тасалбарын үнэнд 2 удаагийн халуун хоол, зууш, бүх төрлийн халуун хүйтэн ундаа болон амттан багтсан юм байна. Тун удахгүй Дэлхийн төлөөлөл бүхий жүжигчидийн шоу үзүүлбэрүүд болон кабаре бүжигчин охидын бүжгийн тоглолтыг үдшийн зоогоор чимэглэн нэгэн үдшийг хөгжөөн өнгөрүүлэх таатай боломж бүрдэхнээ. Тоглолтыг Монгол Циркийн хөгжлийн Төв зохион байгуулж байгаа юм байна. “Дэлхийн Цирк Монголд” олон улсын циркийн тоглолтыг зохион байгуулсан энэ баг хамт олон энэ удаад тав тухтай орчинд амтат хоол зооглон олон улсын циркийн бас нэгэн шинэлэг хэв маягийг үзэж сонирхох боломжыг Монголынхоо үзэгчидэд хүргэхээр зорьж байгаа гэлээ.
Тоглолт 2013.09.22-ноос 2013.09.30- ны өдрийг дуустал
Баянгол ресторанд 19.00 цагаас болно.
Тоглолтын талаархи мэдээллийг 94992070, 96662070
Тасалбарыг 1199 үнэгүй хүргэнэ.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ