Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрмийн театр нь өөрийн тайзнаа үндэсний хэл соёл, ёс заншил ахуй амьдралын толь болсон дэлхийн сонгодог болон өөрийн орны сор болсон 400 гаруй бүтээлийг их тайзнаа амьдруулж, урын сангаа жилээс жилд баяжуулан туурвиж, үзэгч түмнийхээ оюуны соёл боловсролд ямагт хувь нэмэрээ оруулсаар ирсэн.
Энэ удаа У.Шекспирийн дараа бичигдэх сонгодог жүжгийн зохиолч хэмээн үнэлэгддэг Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч РЕЙ КУНИ- Ж.ЧЭПМЭН-нарын “ОР ХӨНЖИЛ БА НОЁД ХАДАГТАЙ” зохиолыг УДЭТеатрын найруулагч СТА Н.Наранбаатар найруулан “ЭЦСИЙН ЗОГСООЛ ЗӨВХӨН ЧИ” нэртэйгээр 2013 оны 09 сарын 20-ны өдөр 2030- цагаас хүчирхэг монголынхоо оюунлаг залуусын хүртээл болгоход билэн болоод байна.
Энэхүү жүжиг нь 3-4 цаг үргэлжилэх бөгөөд нэгэн гэр бүлийн амьдрал, эхнэр, нөхрийн хууралт гэх мэт өнөөдрийн нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн мэдэх энгийн зүйлийн тухай өгүүлэх боловч гүн агуулгатай. Манай нийгэмд гэр бүлийн салалт ихссэн, мөн гэр бүлийн үнэ цэнэ үгүй болж байгаа, энэ нь нийгэмд ямар хор уршигтайг залуучуудад ойлгуулаж энэ амьдралын эцсийн зогсоол нь зөвхөн гэр бүл гэдгийг мэдрүүлэх зорилгоор бүтээгдэж буй мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн чанартай уран бүтээл болж чадсан.
Амьдралын эцсийн зогсоол нь зөвхөн гэр бүл...
Ерөнхий найруулагч: СТА Н.Наранбаатар, Ерөнхий зураач: СТА Т.Ганхуяг, Бүжиг дэглээч: СТА Г.Ганочир Жүжиг чимэглэлийн эрхлэгч: СТА Н.Батбилэг Туслах найруулагч: Э.Ёндоншарав
Гол дүр: МУГЖ Ж.Оюундарь Дюблор СТА Хулан СТА Л.Дэмидбаатар
Дүрүүдэд: МУГЖ Сарантуяа Тамир Баттөмөр СТА Отгонбат Тогтохжаргал СТА Отгонцэцэг СТА Д.Ганцэцэг Одончимэг СТА Хулан
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна