Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia 2013" тэмцээний шилдэг 20 оролцогчид бүтэн сарын турш өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билэг, оюун ухаанаараа өрсөлдсөөр шилдгийн шилдгүүдээ буюу энэ оны тэргүүн миссээ өнөөдөр УДЭТ-ын тайзнаа 18:00 цаг дор тодруулах гэж байна.
"Мисс монголиа" холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй уг тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Завхан зэрэг аймаг хотуудаас нийт 70 гаруй охид бүртгүүлэн оролцсоноос анхан шатны шалгаруулалтаас шилдэг 23-н охин шалгаран үлдэж энэ жилийн тэргүүн миссийн төлөө өрсөлдөж эхэлсэн билээ. Тэрээр "Miss Mongolia 2013" тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар “Мисс монголиа” холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз ажиллаж байгаа бол Ерөнхий ивээн тэтгэгчээр “Mongolia International Distribution” LLС, Хэвлэлийн ивээн тэтгэгчээр “Хөх Монгол” принтинг, “DUEL ZET” pro agency, Албан ёсны онлайн түгээгчээр Монголын №1 хөтөч сайт www.DORGIO.mn, Ивээн тэтгэгчээр “Тоny Moly”, “Thomas Air”, “Panasonic Beauty”, “Cass town” нар ажиллаж байгаа юм.
Мөн дэмжигч байгууллагуудаар Sound of Mongolia, “VIP” dance club, Улсын Драмын Эрдмийн Театр, “Geo Mandal” жуулчны бааз, “CITI” дээд сургууль, “Голден жем” фитнес клуб, Jet School of English, Бэст Вестерн Премьер Туушин Зочид Буудал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, www.BOLOD.mn, “Лектор” төв, www.MISS.mn сайт нар ажиллаж байгаа юм.
Ийнхүү энэ жилийн тэргүүн миссийн төлөө өрсөлдөж буй охидыг овог, нэр хувийн дугаараар нь алдаршуулан танилцуулъя.
Эдгээр шилдэг оролцогчдоос 3-н охин "Miss Mongolia" тэмцээний ялагчдаар тодорч олон улсын миссийн тэмцээнд оролцох урилгийн эзэд болох бөгөөд Тэргүүн мисс Японы Окинаво хотноо болох "Miss International 2013", Дэд мисс Африкийн Экваторт болох "Miss World tourism”-2013, Гутгаар байр БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх юм. Мөн “Miss Mongolia 2013” тэмцээн нь МҮОНТ-ээр нийт 16-н дугаар нэвтрүүлэг болон цацагдах юм.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа