“Хэцүү анги” олон ангит киногоороо олонд танигдаж, УДЭТ-аас ажлынхаа гарааг эхэлсэн жүжигчин А.Ганчимэг Соёлын тэргүүний ажилтан боллоо.
Тэрээр “ Халуун сэтгэл ” “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” “Нэг хоёрын гурав аа”, “Наран мандах нутаг” “Помогите нам”, “Анхны болзоо”, “48 цаг”, “Flower”, ‘’Thank you mum’’ “Сарны цагаан цус”, “Гамлет” зэрэг тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглож байсан юм.
А.Ганчимэг саяхан театрынхаа ажлаас чөлөөлөгдөж, “Хувьсал” продакшны уран бүтээлч болсон бөгөөд МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг эгч нартайгаа уран бүтээл туурвиж эхлээд байгаа. Тэдний анхны дэлгэцийн уран бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” УСК өнөөдөр нээлтээ хийж буй бөгөөд нээлтэд ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл өөрийн биеэр хүрэлцэн ирж “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгийг гардууллаа.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна