Идэвхтэй жиргээчдийн нэг Амраа ("Миний гэр"-ийн Амраа ч гэдэг) өнөөдөр дахин Чингисийн талбайд суулт хийжээ. Тэрбээр өчигдрийн адил "Ардчилсан дарангуйлагчид больё" гэсэн бичигтэй лоозон барин суусан юм. Харин түүнийг өнөөдөр цагдаа тоосонгүй аж.
Тэрбээр "Ардчилсан дарангуйлагчид больё" гэж хэдэнтээ хашгирч байснаа төд удалгүй яваад өгчээ.
Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг нарын таван хүн Засгийн газар валютын ханшийг барьж чадахгүй байгааг шүүмжилж, Төрийн ордон руу салаавч гаргасан юм. Харин энэ долоо хоногт Амраа гэх залуу мөн эсэргүүцлээ илэрхийлж цайны цагаараа (өөрийнх нь хэлснээр) суулт хийж буй аж.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа