Монголд удахгүй тоглолтоо хийх гэж буй “Blue” хамтлагийн талаар мэдээллийг хүргэж байна. 
Британийн хөвгүүдийн хамтлаг “Blue”-гийн залуус хит дуунуудаасаа илүү адал явдал, камерын өмнөх сэтгэл татам инээмсэглэлээрээ алдартай. Бусад алдартнуудын нэгэн адил тэдний машинаар шал согтуу давхисан, шөнийн клубт олны нүдэн дээр янз бүр авирласан, хаягдсан найз охид нь телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр болгож тавьсан паян их бөгөөд олонхи шүтэн бишрэгч нь охид хүүхнүүд байдаг. Их Британийн хөгжмийн чартын жагсаалтад гурван цомог нь шилдгээр шалгарч байсан энэ дөрвөн залуу 2005 онд тус тусын мөрийг хөөсөн ч 2009 онд эргэн нэгдсэн билээ. Blue хамтлагийн гишүүд Ли Райан, Энтони Коста хоёр 14, 16 настайдаа Их Британийн “This Morning” нэвтрүүлэгт хөвгүүдийн хамтлаг байгуулах шалгаруулалтын үеэр танилцжээ. Коста эцсийн шалгаруулалтаас хасагдаж, Райан “Pop Idol”-ийн ялагч Уилл Янгтай хамтлаг байгуулсан юм. Дээрх уулзалтаас хойш Райан, Коста хоёр найзууд болж, 2000 онд Дункан Жэймсийг олсноор хамтлаг байгуулахаар шийджээ. Гэвч хамтлагт нэг л хүн дутаад байв. Удалгүй тэдэн дээр Саймон Уэбб хэмээх дажгүй залуу ирснээр “Blue” төрсөн билээ.
2001 онд “Blue” хамтлагийн анхны дуу “All Rise” Их Британийн шилдэг дууны жагсаалтад дөрөвдүгээрт бичигдэв. Удаах “Too close” дуу нь номер нэг болсон нь тэднийг зүгээр суулгахаа болив. Тэр ондоо “Blue” хамтлаг Зул сарын баяраар “If You Come Back” дуу цомог гаргасан нь цагаа олсон явдал болж, Британид л гэхэд 1.8 сая хувь борлогдсон юм.
Нью Йоркт болсон 9/11 халдлагын дараа хамтлагийн гишүүд “BBC” телевизэд ярилцлага өгөх үеэр Райаны хэлсэн үг олон Америкчуудын дургүйцлийг төрүүлсэн билээ.
Тэрбээр “Африкт өдөр бүр зэрлэг амьтад, заанууд олноор үхэж байхад Нью Йоркийн халдлага юу ч биш. Амьтад ч гэсэн хамгаалуулах эрхтэй. Энэ л чухал асуудал” хэмээсэн билээ.
Хамтлагийн гишүүд түүнийг дуугүй болгох гэж хичээсэн ч түүний телевизээр хэлсэн үгнээс болоод АНУ-ын дуу бичлэгийн студи гэрээгээ цуцалж, Райаныг хамтлагаас хөөхийг шаардсан хөдөлгөөн хүртэл өрнөсөн байдаг. 2002 онд “Blue” хамтлаг дуучин Элтон Жонтой хамтран дуулсан “Sorry Seems to Be the Hardest Word”,”U Make Me Wanna” зэрэг шилдэг дуунуудаас бүрдсэн “One Love” цомог гаргасан нь Британид шилдэг цомгоор шалгарч 150,000 хувь хэвлэгдсэн юм. 2004 онд дуучин Элтон Жон алдар нэр сүр нь дарагдаж эхэлсэн хамтлагийнханд бие даасан уранд бүтээл хийхийг зөвлөсөн байдаг. Хамтлагийн залуус тэр жилдээ “Best of Blue” цомог гаргасны дараа тус тусын мөрийг хөөхөөр шийдсэн билээ. 
Хөлбөмбөгийн Арсенал багийн менежер Герберт Чапманы зээнцэр Дункан Жеймс 1978 онд Англид төржээ. Эцэг нь түүнийг төрөөгүй байхад ээжийг нь хаясан тул ээж, эмээ, өвөө нь түүнийг католик шашинтнуудын хатуу гараар хүмүүжүүлжээ. Түүний боловсрол эзэмшсэн католик сургуулийн хөгжмийн багш нь түүний өвөө байв. Дункан 15 настайгаасаа дуулж, Сидмут хүүхдийн театрт “Шерлок Холмс” жүжгийн Доктор Ватсоны дүрд тоглож байв.
Дуучин, ая зохиогч, жүжигчин, хөгжмийн найруулагч Саймон Уэбб 1978 онд төрсөн. Саймон Уэббийг хамтлагт ирснээр “Blue” нэгэн цул болж чадсан юм. Хамтлаг тарсны дараа тэрбээр 2005 онд “Lay Your Hands” “No Worries” хэмээх анхны бие даасан дуунуудаа бичүүлсэн нь Их Британийн шилдэг дууны жагсаалтад дөрөвдүгээрт бичигдсэн юм. Анхны бие даасан цомог “Sanctuary” нь 600,000 хувь хэвлэгдэж, Их Британид шилдэг цомгийн долдугаарт бичигджээ.
Энтони Коста бол хамтлагийн анхны гишүүдийн нэг.
Залуусаас хамгийн их хэл аманд өртдөг нь Ли Райан. Тэрбээр байсхийгээд л шаргал үст бүсгүйчүүдтэй орооцолддог бас амьтны эрхийг хамгаалагч цогтой тэмцэгч гэдгээрээ алдартай. Түүнийг 9/11 халдлагын дараа хэлсэн үгнээс нь болж зааны шүтэн бишрэгч гэх болсон юм. Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна