Дэлхийд нэрээ гаргасан солонгосын Т-ARA болон “Davichi”, “Speed”, “Seeya” хамтлагууд энэ сарын 21-нд 17 цагаас ганцхан удаа Төв цэнгэлдэхэд тоглолтоо хийж, Монголын хүүхэд, залуусыг баярлуулах гэж байгаа баярын мэдээ аваад удаагүй байхад зохион байгуулагч ETV телевизийн зүгээс “найзууд”-ын хямдрал үзүүлэхээр болсноо дуулгалаа.
Тодруулбал 35 000 төгрөгийн билетээс гурван найз болон түүнээс дээш тооны фенүүд нь хамтарч авбал 30 хувийн хямдрал үзүүлэхээр болсон байна. Билетээ 35 000 төгрөгөөр авах байсан бол өдгөө гурван найзын нэг нь л гэхэд 10 500 төгрөг, гурвуулаа 31 500 төгрөг хэмнэх аж. Тэгэхээр гурван найз гурвуулаа 30 хувийн хямдрал эдлээд дахин нэг билетийн үнэ бараг л босгох юм уу хэмнэчих юм байна шүү дээ.
Бүр анги хамт олноороо 35 000 төгрөгийн билет захиалсан тохиолдолд түүнээс ч ихийг хэмнэж, нэг үдшийг дуу хууртай, насандаа мартахааргүй хөгжилдөн өнгөрөөх боломжийг атгах юм байна. Тиймээс хичээлийн шинэ жилээ угтаад удаагүй байгаа хүүхэд, залуус аа дэлхийд танигдсан “Т-АRA”-г дэргэдээс нь үзэх боломжийг “найзууд”-ын 30 хувийн хямдралаар атгаарай.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа