Интернетээр Египетийн Эль-Мансур хотоос холгүйхэн орших нэгэн тосгонд болсон нэгэн үйл явдлын бичлэг цацагджээ. Энэ бичлэг юугаараа шуугиан тарьсныг одоо өгүүлье. Бичлэгийг 11 настай хүү болон есөн настай охин хоёрын хуримын ёслолын үеэр хийсэн байв. Тиймээс л энэ бичлэг томоос том шуугиан дэгдээж, олны дургүйцлийг төрүүлжээ. “MIGNews.ru” сайт болон барууны эх сурвалжуудын мэдээллээр бол тавдугаар ангийн сурагч Омар болон түүний найз охин нарын хурим наймдугаар сарын сүүлээр болсон гэнэ. Бичлэг дээр залуу эр нөхөр смокинг, харин сүйт бүсгүй гоёмсог даашинз өмсчихсөн хуримын бүжиг бүжиж байв. Түүнээс гадна насанд хүрээгүй хосын эцэг эх хуримын ёслолд идэвхтэй нь аргагүй оролцож байсан байна. Египетийн хуулиар бол 18 нас хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс л гэрлэх ёстой аж. Интернэт хэрэглэгчид бичлэгийг үзээд өөрийн бухимдаж байгаагаа илэрхийлцгээгээд, нийслэлээс нь 100-хан километрийн зайд дундад зууны үеийн ес зүй ноёрхож байгааг шүүмжилжээ.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна