Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайг хууль зөрчсөн хэмээн үзэж, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахаар болжээ.
Дээрх гомдлыг МАН-ын “Шинэчилье” хорооны гишүүн Т.Сайнжаргал гаргаад байгаа аж. Тэрээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайд хариуцлага тооцох ёстой гэх гомдлоо өнөөдөр Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх юм байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай "Такси компаниуд алдагдалтай ажиллаж байгаа учраас эхний 1 км-ыг 1500, дараагийн км-ийг 1000 төгрөгөөр тооцон, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байна" хэмээн мэдэгдсэн нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж, өчигдөрхөн тэрээр буруу шийдвэр гаргаснаа өрөө хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлал гуйсан юм.
Харин МАН-ын залуусын хувьд О.Магнайд албан ёсоор хариуцлага тооцох шалтгаан бий гэж үзэж байгаа бололтой.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна