Монголын оюун ухааны академийн тамирчид ой тогтоолт, цээж бодолтын олон улсын нээлттэй тэмцээнд амжилттай оролцож, медалийнхаа тоогоор тэргүүлсэн байна.
Турк улсын Анкара хотод өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион явагдсан “Ой тогтоолт, цээж бодолт”-ын Олон улсын нээлттэй тэмцээнд нийт 121 оюуны спортын тамирчид харааны ой тогтоолт, нэр зүс царай, хөзрийн дараалал, тооны марафон, хоёртын тоолол цээжлэх зэрэг ой тогтоолтын тав мөн олон оронтой тооны нийлбэр, үржвэр, язгуур олох зэрэг цээж бодолтын тав, нийт арван төрлөөр 30 багц медалийн төлөө өрсөлдлөө.
Манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны академийн гурван тамирчин, дасгалжуулагчийн хамт оролцож дөрвөн алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл нийт 12 медаль хүртэж, тэмцээнийг тэргүүлсэн байна.
Багийн гишүүд:
Х.Хатанбаатар (Дасгалжуулагч, Монголын Оюун Ухааны Академийн захирал)
Б.Намуунтуул – 17 нас (2013 оны Ой тогтоолтын улсын аварга)
Ц.Бат-Эрдэнэ – 15 нас (2013 оны Ой тогтоолтын дунд насны ангилалын улсын дэд аварга)
Г.Тэмүүлэн – 12 нас (2013 оны Ой тогтоолтын бага насны ангилалын дэд аварга)
Энэхүү эмцээний хувьд гадны тамирчид насны ангилал хамаарахгүй тул 12 настай Г.Тэмүүлэн насанд хүрэгчидтэй өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн байна.
Дасгалжуулагч Х.Хатанбаатар фэйсбүүк хуудсаараа дамжуулан: “2013.09.02 - Өнөөдөр тамирчид маань нутаг буцаж байна. Бидэнд тусалсан Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайд Б.Батхишиг болон гэргий П.Бямбасүрэн эгч, Элчингийн зөвлөх Д.Билэгдорж, Атташе Т.Оч найздаа болон Истанбул дахь Өргөмжит Консулын ажилтан Э.Энх-Од найз, яамны ажилтан Д.Нямдаваа та бүхэндээ нийт тамирчдынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье! Тамирчдын маань амжилтанд та бүхний хувь нэмэр их байлаа” гэсэн байна.
Дашрамд дуулгахад, есдүгээр сарын 28-нд эхлэх Хонг Конгийн Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд тус академийн арван тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна