Замын хөдөлгөөний түгжрэлийг зохицуулахаар 8 хоногийн дугаарын хязгаарлалтыг Нийслэлээс зохион байгуулж байгаа. Үүнтэй уялдан замын хөдөлгөөний түгжрэл хэмээх зүйл багасч байгаа ч албан байгууллага, аж ахуйн нэгжийн гаднах автозогсоолууд хүрэлцээ муутай байгаа учир иргэд машинаа нэгдүгээр эгнээнд тавих явдал гарсаар байна. Замын хөдөлгөөнийг хянах камерийн тусламжтайгаар нэгдүгээр эгнээнд зогсож буй автомашинуудыг бичин авч торгууль хүлээлгэж байгаа ч жолооч нарын энэхүү замын хөдөлгөөнд саад учруулан машинаа орхих явдал буурахгүй байгаатай холбогдуулан өнөөдрөөс эхлэн Нэгдүгээр эгнээнд тавьсан машинуудыг ачихаар бэлэн болжээ. Яг одоо Соёлын төв өргөөний хойноос хөдлөх гэж байгаа эдгээр машинууд таны машиныг журмын хашаа руу зөөхөд бэлэн боллоо. Уншигч та машинаа нэгдүгээр эгнээнд орхисон бол яаралтай гарч өөр зогсоол хайгаарай
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна