Амьдралынхаа төлөө гээд архи тамхи гэх мэт элдэв зуршилгүй. Эхнэр 3 хүүхдийнхээ төлөө амьдарч байна. Энэ зүйлийг цаг гарган бичээд сууна гэдэг үг хэл нь эвэлдэггүй надад хэцүү ч дотроо онгойлгох гэж чармайж байгаад бичлээ.
Учир нь ШӨХТГазрын дарга Магнайгийн мэдэгдэлээс болж надад стресс яалт ч үгүй нөлөөлж байна.
Би нийгмийн дундаж давхрага гэж боддог. Зөвхөн ажил гэрийн хооронд амьдардаг ч гэхдээ хүн болсон хойно 2 сард нэг удаа ч юмуу, хааяа далийнаа далийна.
Би өдөрт 6.3 км-ээс жаахан наанатай цаанатай, хоёр талдаа 9 000 төгрөгөөр такси барьдаг. Хоол идэхдээ өдөрт 4 000 төгрөг гаруй болдог. Ингээд бодохоор сард багадаа 312 мянга. Эхнэр үүнээс дутахгүй хэрэглэнэ. За дээр нь хүүхдүүд бага насны болохоор арай гайгүй ч бас гарна. Мэдээж залуу хүн болсон хойно байрны лизингтэй байж таараа өрхийн хоол хүнс хувцас хэрэглэл гээд бас 800 мянга орчим. Тэхээр 1 сая 500 мянга орчим сард олдог байх нь. Тиймээс өөрийгөө нийгмийн дундчуулын тоонд оруулж байгаа маань зөв боловуу.
Иймэрхүү тооцоо бодох нь намайг ядрааж байна. Энэ тооцоогоо больмоор санагдаж байна. Мэдээж үүнийг уншиж буй хүмүүс машин аваач тэгээд гэх байх. Машинтай машинтай гэхдээ айл болсон хойно гэнэтийн том зардал гарахаар Ламбаа ахынд машинаа хадгалаад алдчихсан гэдгээ нуугаад яахав.
Лизингтэй хүн дахин машин лизингдэнэ гэдэг худлаа.. Ойрд наймаагаа хийхдээ одтой байж ашиг орлого маань нэмэгдээсэй л гэж залибарч байна. Нарантуул шиг шатвал ч дуусаа...
Юу хэлэх гээд байна гэхээр, нэг л гомдолтой болоод явчихлаа. Таксины үнэ нэмэгдэх нь цохилт болж байна гэдгийг л хэлье дээ. Ямар бодлогогүй залуу вэ таксидахаа боль гэж зарим мундагчуул нь хэлнэ л биз. Ер нь амьдрал ийм байна даа.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа