Хятадын Фузянь мужид нэгэн цочирдмоор тохиолдол гарчээ. Ватау, Сяо хун Донг хэмээх эхнэр нөхөр хоёр цэцэрлэгтээ тусгай чулуун тор барьж, түүндээ төрсөн хүүгээ 30 жилийн турш хорьсон байна. Ийм маягаар тэд сэтгэцийн өвчтэй хүүгээ нийгмээс тусгаарлажээ. Ингэснээр хүү нь бусдад хор хүргэхгүй хэмээн тэд бодоцгоож л дээ. “Халамжтай” эцэг эх 16 настайгаас нь төрсөн хүүгээ сэтгэцийн өвчтэй хэмээн бодож эхэлсэн цагаасаа чулуун шорон барьжээ.
Тэд олон жилийн турш хүүгээ эмчлүүлэх гэж оролдсон ч амжилт олоогүй байна. Тэгээд ч тэдэнд хүүгийнхээ эмчилгээнд зарцуулах мөнгө үлдсэнгүй. Тиймээс эхнэр, нөхөр хоёр хүүгээ нийгмээс бүрмөсөн тусгаарлахаас шийдсэн байна. Одоо Ватау болон Сяо хун Донг нар 70 орчим, харин хүү нь 46 настай аж. Үхэх цаг ойртох тусам хөөрхий эцэг эхийн хүүгээ гэх сэтгэл, сэтгэл зовнил улам ихэссэн байна.
Хэрэв тэд өөд болчихвол хүүг нь хэн асрах вэ гэсэн асуулт тэдний өмнө тулгараад байна. Орост ч гэсэн үүнтэй адил тохиолдол гарч байсан. Красноярскийн хязгаарын Партизан тосгонд төрсөн эх нь 27 настай охиноо модон хашлагад хорьсон байсан юм. 2:2 харьцаатай “камер”-т хөөрхий бүсгүй бараг хагас жилийг өнгөрүүлсэн байсан билээ.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ