Баячуудын амьдрал ядуусынхаас тэс өөр гэдгийг хүн бүр л мэднэ. Жишээлэхэд баячууд жилийн энэ улирлыг далайн эрэгт амарч, тансаг зоог барьсан шигээ өнгөрүүлж байхад ядуус ажлын байрандаа хөлс хүчээ шавхаж зогсдог.
Энэ бол наад захын жишээ. Үүнээс ч олон ялгаа бий. Гэхдээ бие организмын хувьд хүмүүс баян, ядуу хэмээн ялгардаг гэвэл та итгэх үү? Тодруулбал тухайн хүний хөрөнгө чинээнээс хамаараад организм дэх химийн бүрэлдэхүүн нь өөр өөр байдаг гэнэ. Эксетера их сургуулийн судлаачид нийгэм, эдийн засгийн байр суурь өөр хоорондоо ялгаатай хүмүүсийн бие дэх 18 химийн бодисын найрлагад шинжилгээ хийсэн байна. Энэ үед хортой бодисууд баян, ядуу хүмүүсийн биед ихээр илэрсэн боловч химийн найрлага нь хөрөнгөний хэмжээнээс шууд хамааралтай болох нь тогтоогджээ.
Баян хүмүүсийн организмд мөнгөн ус, хүнцэл, бензофенон-3 хэмээх хорт бодисуудын хэмжээ хамаагүй их болохыг илрүүлсэн байна. Эхний хоёр химийн бодис нь хавч, хясаа болон далайн гаралтай бүтээгдэхүүнд хэт дурласантай, гурав дахь нь нарны хамгаалалттай тос ихээр хэрэглэсэнтэй холбоотой болохыг эрдэмтэд тайлбарлаж байна. Харин ядуу хүмүүсийн бие организм дэх химийн бүрэлдэхүүнд хар тугалга, кадми болон төрөл бүрийн полимер нэгдлүүд ихээр агуулагдаж байсан нь тамхидалт, буруу хооллолтын шалтгаан байж магадгүй аж. Мөн Бостоны эрдэмтэд ядуу хүмүүсийн бие организмд бисфенол-А хэмээх бодис ихээр агуулагдаж байсныг тогтоосон нь лаазалсан бүтээгдэхүүн их хэмжээгээр хоол хүнсэндээ хэрэглэдэгтэй холбоотой хэмээн үзжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна