“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний битүү зах өнгөрсөн баасан гаригийн өглөө шатаж, түрээслэгчид эд хөрөнгө, бараа материалаараа хохироод байгаа билээ. “Нарантуул” худалдааны төвд үүссэн нөхцөл байдлыг зохицуулахаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулсан Ажлын хэсгийнхэн гурав хоногийн турш тасралтгүй ажилласан байна.
Хүнсний захын зооринд байсан бараа, материалуудыг эзэнд нь таниулах арга хэмжээг авч байгаа гэнэ. Шатсан худалдааны төвд ажиллаж байгаа цагдаагийн ажилтнууд нэгдүгээр давхрын нурангиас 40 мянган ам.доллар шатсан байдалтай, зургаа орчим сая төгрөг бэлнээр, хонгилын агуулахаас таван иргэний зургаан хөргөгч бүхий үхэр, хонь, тэмээний 395 килограмм хөлдөөсөн мах олсон гэнэ.
Түүнчлэн шатсан захаас олдсон цогцос 50 гаруй настай эмэгтэй хүнийх байсан гэдгийг шүүх шинжилгээний албаныхан тогтоожээ. Гэхдээ ямар ажил эрхэлдэг, хэн болох нь тогтоогдоогүй байгаа бөгөөд нарийн шинжилгээ хийж байгаа аж.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа