Солонгос улсад жуулчны визээр ирээд байхдаа хулгай хийж байсан Монгол улсын иргэн, эрэгтэй Н болон түүний эхнэр Э нарыг Сөүл хотын Юнгсан дүүргийн цагдаагийн газраас саатуулсан талаар MGL RADIO мэдээллээ. Эдгээр иргэд нь тус улсад 1 сарын жуулчны визээр ирээд байхдаа энэ сарын 17-ны өдрийн 13.00 цагийн орчим Сөүл хотын метроны Сөүл буудал доорх худалдааны төвөөс хулгай хийж байгаад баригдсан байна. Урьд өдөр нь яг энд үйлчлүүлж байхдаа хулгай хийж нийтдээ 3 сая 600 мянган воноор үнэлэгдэх 41 ширхэг хувцас, гутал, бараа хулгайлсан гэнэ. Тодруулбал, нөхөр нь нууц камерыг ерөнхийд нь халхлан зогсоход, эхнэр нь хулгайлах хувцсаа хүнсний тугалган гялгар уутыг 40 давхарлан доторлосон тусгай цүнхэндээ хийдэг аргатай байсан гэх мэдээлэл байна.
Ийм цүнхэнд хийсэн үед гарах хаалганы дэргэд байх дохиоллын системд уншигддаггүй бөгөөд хосууд хулгай хийх худалдааны төвүүд, супермаркетуудынхаа зургийг Сөүл хотын газрын зураг дээр урьдчилан тэмдэглэсэн байжээ.
Эдгээр гэмт этгээдүүдийн хулгай хийхдээ ашиглаж байсан тусгай тоноглосон цүнхийг Монгол улсаас бэлдэн авчирсан уу, эсвэл Солонгос улсад ирээд оёулсан уу гэдгийг шалгаж эхлээд байгаа ба тэд зөвхөн энэ удаа ч биш өөр олон томоохон супермаркет, зах , дэлгүүрүүдээр явж хулгай хийдэг байсан нь тодорхой болжээ. Тэд хулгайлсан хувцаснуудаа каргонд хийн Монгол руу ачуулахаар бэлдэж байсан ажээ. Юнгсан дүүргийн цагдаагийн газраас хулгайн хувцаснуудаа Монголд аваачин худалдаж мөнгө болгох зорилготой байсан хулгайч Монголчуудад хулгай хийх дэлгүүрүүдийг заан газрын зурган дээр тэмдэглэн өгсөн хамсаатанг ч мөн олж саатуулахаар ажлаа эхэлснээ мэдэгдсэн байна.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ