Армид алба хаахаар эх орондоо тангараг өргөсөн олон аавын хөвгүүд бусдын гарт тамлагдаж, зодуур нүдүүрийн бай болж ирсэн харамсалтай явдлуудын талаар бид мэднэ. Тэгвэл илэрч харагдах ийм асуудлын тоо дахиад нэгээр нэмэгдлээ. Тодруулбал, Увс аймгийн Баруунтуруун суман дахь хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг П.Хэнмэдэхэд ангийнх нь офицер, дэслэгч Б гэгч дөрвөн ширхэг зүү залгиулсан хэрэг гарсан байна.
П.Хэнмэдэх нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас цэрэгт татагдан очсон аж. Түүний ойрын эх сурвалжийн өгүүлж буйгаар П.Хэнмэдэх нь 0311 дүгээр ангид татагдан очсон цагаасаа хойш дэслэгч Б-гийн нударганы амтыг удаа дараа үзсэн гэнэ. Ямартаа л П.Хэнмэдэхийн аав нь хүүгээ гурван удаа эргэж очиход хүү нь зодуулсан байдалтай байсан аж.
Харин энэ удаа дэслэгч Б цэрэг П.Хэнмэдэхэд 4 зүү санаатайгаар залгиулахдаа “Ингээд үхээд өг чи” хэмээн занаж байсан гэлээ. Цэрэг П.Хэнмэдэх Улаанбаатарт ирж, Цэргийн госпитальд хэвтсэн аж. Эрүүл мэндийн байдал нь тааруу байгаа бөгөөд эмч нар түүнд хагалгаа хийх эсэхээ шийдэхгүй хойрго хандаж байгааг ч эх сурвалж хэллээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна