“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Жаргалан... Энэ хүү монголд ааваасаа дутуугүй олны танил. Үнэн, худлыг нь мэдэхгүй ч хэвлэлийн хуудаснаа хэсэгтээ нэг морилоод авдаг Жаргалан ноёнтон саяхан автын осол гаргаж, дуулианы эзэн болоод байна. Түүний талаар хэвлэлийнхэн гэхээсээ илүү сошиал ертөнцийнхөн илүүтэй “мэдээлж” буй.
Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт буюу зургадугаар сарын 9-ний өдрийн 17.00 цагийн үед гарсан энэ ослын бичлэг хэдийнэ интернетэд тавигдсан тул Жаргалан бултах газаргүй болоо биз ээ.
СБД-ийн нутаг дэвсгэрт буюу Нэгдүгээр төрөх эмнэлгийн зүүн талын замд осол гарсан бөгөөд Mercedes Benz S-500 маркийн 0367 УБЗ дугаартай машины жолооч осол гаргахдаа “DHL” компанийн хашаа, замын гэрэлтүүлгийн шон, хайсыг эвдэж, тэмдэг мөргөсөн байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр осол гаргасан иргэн Жаргалан машин жолоодох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Согтуугаар машин жолоодсон “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Жаргаланг одоо шалгаж байгаа бөгөөд автомашин жолоодох эрхийг хасч, бусдад учирсан хохирлыг эхний ээлжинд төлүүлэх бололтой. Гэхдээ ямар хугацаагаар жолооны ард суухыг хориглох нь тодорхойгүй байна.
Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
Сонгинохайрхан дүүрэгт “Зөрчилгүй жолооч-2026” аян хэрэгжиж байна
Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт их байна
Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 134 гомдол мэдээллийг шалгав
Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ
Гачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина