Катя Зол... Загварын ерөнцөд “Katya Zol” брэнд бий болгож, Ази төдийгүй Европт коллекцио дэлгэн, Нью-Йоркийн “Fashion Week”-д оролцсон гэхчлэн загвар зохион бүтээгч Г.Золцэцэг олон тодотголтой. Тэр утгаараа сүүлийн жилүүдэд олны анхааралд өртөх болсон энэ бүсгүйн хувийн амьдрал ч нийтэд ил болж эхэлжээ.
Гэхдээ түүний тухай Малайзад сурч байхдаа тэндхийн иргэнтэй гэрлэж, хүүхэдтэй болсон. Нөхөр, хүүхдээсээ салж, Монголд ирсэн гэх мэдээлэл саяхныг хүртэл олон нийтэд хүрээгүй байсан юм. Тэгвэл загвар зохион бүтээгч бүсгүй “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа бусад хэвлэлд гарсан дээрх мэдээллийн талаар “Нас залуу байсан учраас алдаа хийсэн ч үүнийгээ амьдралын сургамж гэж хардаг” хэмээн ярьжээ.
Тэрээр “Би хүүгээ орхиогүй. Бид өдөр бүр утсаар ярьдаг, интернэтээр харилцдаг, байнга очиж уулздаг. Үргэлж сэтгэл зүрхээрээ хамт байдаг. Ээж нь хүүгийнхээ төлөө л явж байгаа. Хүүхэд минь дутагдаж гачигдахгүй зүйлгүй байгаасай гэсэндээ би ингэтлээ хөдөлмөрлөж байгаа” гээд “Хүүгээ амьдрах орчин нь илүү сайн гэж үзсэн учраас аавтай нь үлдээсэн” гэж хэвлэлд гараад буй өөрийнх нь тухай мэдээлэлд хариулт өгчээ.
Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
Сонгинохайрхан дүүрэгт “Зөрчилгүй жолооч-2026” аян хэрэгжиж байна
Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт их байна
Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 134 гомдол мэдээллийг шалгав
Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ
Гачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина