Монголын хөгжмийн ертөнцөд beatbox урлагийг хөгжүүлж, өөрийн гэсэн орон зайг бий болгосон авьяаслаг залуутай ярилцсанаа хүргэе. Охид залуусын дунд beatbox Ray нэрээрээ танил болсон Б.Нарандэлгэр өдгөө арлын Японд сурч буй бөгөөд эх орондоо түр хугацаагаар ирээд байхад нь уулзсан юм. Монголын үндэсний beatbox-ын холбоо байгуулан улсын чанартай томоохон тэмцээн хүртэл зохион байгуулаад авсан түүнд хийж бүтээх ажил, сонирхуулах зүйл их байгаа нь мэдээж биз ээ.
-Beatbox-ыг үндэснийхээ урлагтай хослуулж тоглосон залуу маань одоо ямар уран бүтээлээр бэлэг барих гэж байна вэ?
-Сонгодог хөгжимтэй хослуулж тоглохоор бэлтгэж байгаа. Мөн янз бүрийн улс орны үндэсний хөгжимтэй цуг тоглох болно. Энэ мэт олон төрлөөр уран бүтээлээ өргөжүүлсэн учраас бэлэн болохоор нь залуустаа мэдээлэх болно.
-Японы хөгжмийн урсгал, өөрчлөлт зэргийг уран бүтээлч хүний хувьд хэр зэрэг тусгаж авч байна?
-Харийн оронд байгаа гэдэг утгаараа, би үндэснийхээ урлагийг таниулах чиглэлээр түлхүү ажилладаг. Хип хоп, рок поп стилиэр уран бүтээл хийхээсээ илүүтэй монголын язгуур урлаг болон орчин үеийн урлагаа япончуудад хүргэх зорилготой ажилладаг. Энэ ч утгаараа, хөөмийтэй хослуулсан электро бүтээл хийсэн. Хөөмий дотроо их олон төрөлтэй шүү дээ. Миний хувьд исгэрээ, хархирааг нь хослуулаад beatbox электро хөгжим Цааш нь эндээс уншина уу
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна