“We Are The CHAMPIONS...” Talk Show-ны үеэр Б.Бат-Эрдэнэ “Миний бөх, аварга гэдэг алдар маань миний нэрнээс сонгуулийн сурталчилгааны нэг сарын хугацаанд байтугай хэзээ ч салахгүй юм билээ.
УИХ-ын гишүүн, улс төрч, хуульч, хууль санаачлагч хүн шүү дээ, би уг нь. Салахгүй юмыг зарим хүмүүс заавал салгаж ойлгох гээд яахав дээ. Тэр хэвээрээ л байг” хэмээн өгүүлсэн. Тэрээр мөн нэг сонинд өгсөн ярилцлагадаа:
-Өчигдөр юм шиг л санагдаж байна. 2004 онд намайг анх УИХ-д нэр дэвшүүлэх гэж байхад яг л өнөөдрийнх шиг шуугиж байсан. “Бөх хүнийг УИХ-ын гишүүн болгох юм уу гээд л. Арван жилийн дараа мөн л адилхан зүйл яриад эхэллээ. Улс төрийн талцал маргаан, туйлшралын л нэг хэлбэл юм даа. Би үнэхээр бөх үү гэвэл бөх. Аварга уу гэвэл аварга. Намайг үндэсний бөхөөс салгаж ойлгох арга байхгүй. Алдрай багаас л эхлээд азай буурлууд намайг “аварга аа” л гэдэг. Манай эхнэр, хүүхдүүд л арай “аварга аа” гэхгүй юм. Охинтой минь суух гэж байгаа, бараг хүү минь болж байгаа хүргэн хүртэл “аварга аа” л гээд байгаа. Хэзээ “аав аа” гэх хүн юм, мэдэхгүй. Улс төрд заримдаа арай өөр утгаар хэрэглэнэ шүү. Намын бага хурал дээр “Баяр даргаа, таны наад бодлого сүржин эхлээд, төгсгөл нь даржин байна шүү” гээд л хэлэхэд царай нь хачин болоод “аварга аа” гээд эхэлж байх жишээтэй. Н.Алтанхуяг сайд ч гэсэн сая тэгж байна лээ. “Аваргаа, та сонсч бай” гэж байгаад л ярьж байна лээ. Намайг дээдлээд байгаа юм уу, доош нь хийгээд байгаа юм уу, би сайн ойлгохгүй л явна гэжээ.
Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
Сонгинохайрхан дүүрэгт “Зөрчилгүй жолооч-2026” аян хэрэгжиж байна
Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт их байна
Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 134 гомдол мэдээллийг шалгав
Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ
Гачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина