Монголын говиос олдсон 70 гаруй сая жилийн настай Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг олон нийтэд дэлгэн үзүүлэх Сүхбаатарын талбай дахь Үлэг гүрвэлийн түр музейн нээлт боллоо. Үлэг гүрвэлийн ховор олдворыг олон нийтэд дэлгэх "Би гэртээ ирлээ" арга хэмжээ өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд болсон бөгөөд арга хэмжээг нээж Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын бие төлөөлөгч нар тууз хайчилсан юм. Мөн нээлтийн ёслолд зориулж, "Монгол онгод" хамтлаг "Би гэртээ ирлээ" хэмээх шинэ бүтээлээ танилцуулав.
Түүнчлэн нээлтийн ёслолын үеэр үлэг гүрвэлийн олдворыг Монголд тээвэрлэн авчрах ажлыг зохион байгуулсан "Туушин" компани, АНУ-аас Монголд үнэ төлбөргүй тээвэрлэн авчирсан "Korean Air" компани, даатгалын бүхий л асуудлыг хариуцсан "Бодь даатгал" компани, Сүхбаатарын талбай дахь түр музейг барьсан "М-Ойл" компани, дотоод тохижилтыг хийсэн "Цэнхэр од" компани, харуул, хамгаалалтын асуудлыг хариуцан ажиллаж буй "Owl Security" хамгаалалтын албаныханд өргөмжлөл гардуулсан. Мөн Т-Батаарыг эх оронд нь авчрахад хичээл зүтгэл гаргаж ажилласан палеонтологич М.Болорцэцэгийг "Алтан гадас" одонгоор шагнаж, урамшуулсан юм.
Нээлтийн арга хэмжээний дараа иргэдэд үзмэрийг сонирхуулж эхэлсэн юм. Түр музейг ирэх есдүгээр сар хүртэл төв талбайд байршуулж, Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг олон нийтэд үзүүлэх юм. Ингэхдээ 0-6 насны хүүхдүүд, ахмад настнуудад үнэгүй, 7-16 насныхан 500, насанд хүрэгчид 1000 төгрөгийн тасалбар авч, Түр музейд зочлох боломжтой ажээ.
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна