Ханилан суусан эхнэр, ураг барилдсан аав, ээж, ах дүү болох зургаан хүнийг унтаж байхад нь шатахуун цацан, амьдаар нь шатааж, амь насыг нь хөнөөсөн Л.Наранбаатарын биеийн байдал сайжирсан тул эмнэлгээс гаргаж, Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэн, саатуулж эхэлсэн байна. Л.Наранбаатарыг санаатайгаар буюу онц хэрцгийгээр олон хүний амь насанд халдсан гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг өнгөрсөн сард харьяа дүүргийн прокурорын газарт шилжүүлээд байгаа. Тиймээс түүнийг шүүх хурал тун удахгүй товлогдох юм байна.
Л.Наранбаатар нь өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд архины халуун, уурын мунхгаас болж хадмуудаа буюу нэг гэр бүлийн зургаан гишүүнийг шатааж амь насыг нь хөнөөсөн юм. Тэрээр өөрөө 40 хувийн түлэгдэлтэйгээр Түлэнхийн төв эмнэлэгт эмчлүүлж, дөрвөн удаа арьс нөхөх мэс засалд орж, гурван хуруугаа тайруулсан билээ.
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна