Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас өнөөдөр цагдан хорьжээ. Учир нь түүний Зоос, Голомт, Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан болох нь илэрсэн байна. Тиймээс цагдаагийнхан 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар дансаар нь дамжсан, төгрөгөөр 13.9 тэрбум төгрөг байршсан асуудлыг мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.
Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго нь энэ мөнгөний талаар юу ч мэдэхгүй гэж мэдүүлээд байгаа юм байна. Түүнчлэн тэрбээр "Sky" их дэлгүүрийн хувьцааны дөрвөн хувийг эзэмшдэгээс өөр санхүүгийн эх үүсвэргүй гэнэ. Тиймээс дээрх хэмжээний мөнгийг хаанаас, ямар эх үүсвэрээс орсон болохыг нь тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
УМБГ, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг их хэмжээний мөнгийг зохион байгуулалттайгаар бүлэглэн угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн бүрэлдэхүүн үүссэн учраас О.Эрдэнэсолонго нарын холбогдох хүмүүсийг шалган, хөрөнгө битүүмжлэх, үзлэг хийх, олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах зэрэг ажиллагаа хийгдэж эхэлжээ. Хэрэв энэ мөнгө УИХ-ын гишүүнтэй холбоотой нь тогтоогдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлаар Улсын ерөнхий прокурорт хүсэлт тавих юм байна.
Мөнгө угаах болон эдийн засгийн далд гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЦЕГ-ын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-аас хамтарсан Ажлын хэсэг байгуулсан байна. Энэ хүрээндО.Эрдэнэсолонгын дансаар их хэмжээний мөнгө дамжсан болохыг илрүүлжээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө