Ё.Отгонбаярын эхнэрийг их хэмжээний мөнгө угаасан хэргээр шалгаж байна


УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж эхэлсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, Цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал “Иргэн О.Эрдэнэсолонго гэгч нь нэрийн дансаар “Зоос” банк, “Голомт” банк, Худалдаа хөгжлийн банкаар 2009-2013 оны хооронд 13,9 тэрбум төгрөг, 323 сая ам.долларыг  байршуулан угаасан байж болзошгүй гэмт үйлдлийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж эхэллээ. О.Эрдэнэсолонго  нь тухай үед яамны сайд, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэр бүхий хүний гэр бүлийн хүн. Энэ их хэмжээний мөнгийг зохион байгуулалттайгаар бүлэглэн угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, Эрүүгийн хуулийн 166-д зааснаар хууль бусаар хөрөнгөжсөн, мөн Эрүүгийн хуулийн 170 дугаар зүйл ангид зааснаар гэмт хэргийн шинжтэй байгаа учраас холбогдох хүмүүсийг шалгаж эхлээд байна. Тус хэрэгт холбогдох эдгээдүүдийг цагдан хорих, хөрөнгө бүтүүмжлэх, үзлэг шалгалтыг хийж байна. Мөн олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хэрэв нэр бүхий УИХ-ын гишүүний гэргийтэй холбоотой хэрэг нь тогтоогдвол түүний бүрэн эрхийн түтгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын газарт танилцуулж, хууль заасны дагуу УИХ-д тавина” гэлээ.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
6 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

9 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

9 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

9 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

9 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

10 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

11 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна