Нинжа нар баавгайг нутгаасаа дайжихад хүргэж байна


 

 

-Өнөөдөр Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр-

 

        Манай улсын нэн ховор амьтанд тооцогддог Баавгай нутгаасаа дайжсан явдал урьд өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан билээ. Тэгвэл баавгайг нутгаа орхиход хүргэдэг гол зүйл нь байгалийн баялаг ашиглагчид байдаг гэж “Амьтны эрх хамгаалах сан”-гийн тэргүүн С.Дамдинсүрэн хэллээ. Монголчууд өөрсдөө Хятадуудтай нийлж, дэлхийд ховордсон дархан цаазат амьтнаа буудан хороосон зураг цахим хуудсуудаар тархаад байгаа билээ.  

 

 

Сүүлийн хэдэн жил уул уурхайн нөөц, ашигт малтмал ашиглах явдал эрс нэмэгдэж, дээрээс нь байгаль цаг уурын дулаарал явагдаж байгаагаас амьтад суурьшмал нутгаасаа дайжиж шинээр нутаг орон, хоол тэжээл хайх байдал ихэссэн байна. Өөрөөр хэлбэл иргэд амьтадын идээшил нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж, нинжа нар буюу самарчин жимсчид байгалийн баялгийг ашиглаж байгаагаас амьтад нутгаасаа дайжиж байна. Тухайлбал 2011 оны 9 сард Дорнод аймагт 3 баавгай гүйж очсон бол 10 сард нь Сүхбаатар аймгийн Мөнххаан гэх тал нутагт 1 байвгай, мөн 2011 онд Хэнтий аймгийн Дархан суманд нэг байвгай нутгаасаа дайжин гүйж очжээ. Дээрх амьтдыг барьж нутагшуулах ажлыг Байгаль хамгаалах сангаас зохион байгуулсан байна.

 

 

        Энэ мэтчилэн хүний буруутай үйл ажиллагаанаас болж монголд байтугай дэлхийд ховордоод байгаа амьтад нутгаасаа дайжин, улмаар хүний гарт үрэгдэж, амь үрэгдэх тохиолдол гарсаар байна. Хамгийн сүүлд буюу 2001 онд хийсэн тооллогоор манай улсад 250-300 хүрэн баавгай байгаа гэсэн тооцоо гарсан ч энэ тоо өнөөдөр буурсан нь тодорхой юм.

Түүнчлэн дэлхийд ганцхан байдаг, манай говийн их дархан цаазат газарт амьдардаг мазаалай баавгай ч ялгаагүй устаж үгүй болох аюултай байгааг Амьтны эрх хамгаалах сангийн мэргэжилтнүүд хэллээ. Өнөөдрийн байдлаар 22-хон ширхэг байгаа мазаалай баавгайг зүй бус хорогдлоос аврахын тулд салбарын яам хяналтандаа авахаас гадна амьтан хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, мазаалай баавгайн амьдрал зүй, өсөлт үржилт, генетикийн судалгааг илүү нарийвчлан хийх шаардлага тулгараад байна.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
6 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

9 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

9 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

9 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

9 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

10 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

11 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна