Өчигдөр буюу 6-р сарын 4-ний өдөр Онлайн парламентын төлөөлөгчид Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах төсөв урд онуудынхаас 50 дахин нэмэгдсэн талаарх мэдээллийг хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд мэдээллэсэн юм. Монголын эдийн засгийн үзүүлэлт буурч, төсөв танагдсан үед хэдэн тэрбумаар наадмын арга хэмжээг зохион байгуулж буйд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгааг уламжлаад хэвлэлийн бага хурлын дараа Засгийн газарт хандаж санал хүргүүлэхээ мэдэгдлээ. Энэхүү саналд Үндэсний их баяр наадмын арга хэмжээг орчин үеийн өнгө аястай шоу арга хэмжээ болгох, наадамд зарцуулагдаж буй төсвийг нээлттэй тендер зарлаж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, гадаад дотоодын аж ахуй нэгж, хувь хүмүүс, ТББ өрсөлдөх боломжийг бий болгох, цар хүрээ, нэр хүндийг өсгөх талаарх саналдаа тусгажээ. Мөн энэ жилийн Үндэсний их баяр наадмын төсөв болох 40 тэрбум төгрөгийн задаргааг олон нийтэд ил тод болгох, бүтээн байгуулалтын ямар ажлууд хийгдэх талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх гэсэн асуудлууд тусгагджээ.

Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө