Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Насны намар”-ыг дахин амилууллаа

Admin
Өчигдөр 14 цаг 43 минут

Нийтийн дууны ертөнцөд хүч түрэн гарч ирсэн дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарыг яах аргагүй гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалангийн хуулбар гэлцдэг. Царай зүсээр нь биш л дээ. Дуу хоолойгоороо адилхан, түүнчлэн амраг сэтгэлийн холбоотой учраас ийн харьцуулсан хэрэг. Үнэндээ дуучин хос хайр дурлалаа бататган гэр бүлийн амьдрал зохиосон бөгөөд хөөрхөн охинтой болоод байгаа. Харин гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар тус тусынхаа замыг хөөж, хувийн амьдралаа төвхнүүлээд авсан.Тэгвэл нэгэн цагт хослон дуулж явсан тэдний хит дуунаас Б.Болд, Э.Чулуунчимэг нар дуулж эхэлсэн нь олны талархлыг ихээхэн хүлээгээд байгаа. Ялангуяа саяхан гаргасан “Насны хайр” дууг нь сонссон хүмүүс С. Баясгалан хоёрыг эргээд хамт дуулж эхэллээ хэмээн андуурсан гэнэ. Тэгвэл Б.Болд, Э.Чулуунчимэг нар энэ удаа энэхүү дууг дахин шинээр амилуулжээ.