Нийслэлийн Засаг даргын 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн А/548 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.
Уг захирамжид тусгай хөтөлбөрт үйлчилгээтэй, диско, бүжиг, шоу үзүүлбэртэй шөнийн цэнгээний газрууд шөнийн 00:00 цаг хүртэл ажилладаг байсныг хүчингүй болгож, пүрэв, баасан, бямба гарагт согтууруулах ундаагаар үйлчлэхгүйгээр 03:00 цаг хүртэл үйлчлэх зөвшөөрөл олгосон байна.
Харин долоо хоногийн бусад өдрүүдэд 15:00-00:00 гэсэн хуваарийн дагуу ажиллах аж. Ингэхдээ 00:00 цаг гэхэд согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах гэнэ. Энэ талаар Нийслэлийн захирагчийн Ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа мэдээлэл хийсэн юм. Бүжиг, шоу үзүүлбэртэй цэнгээний газруудыг өмнө нь 00:00 цаг гэхэд хаадаг байсан. Энэ нь иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх эрхийг хязгаарлаж байна гэсэн гомдол, саналыг иргэд төдийгүй НИТХ-ын төлөөлөгчид ч гаргаж байжээ.
Захирамжийн дагуу нийтийн үйлчилгээтэй цайны газар өвлийн улиралд 09:00-20:00 цаг, зуны улиралд 08:00-22:00 цаг хүртэл ажиллана. Харин хүнсний мухлагууд өвлийн улиралд 09:00-22:00, зуны улиралд 08:00-22:00 цаг хүртэл ажиллахаар заажээ. Тэгвэл аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд өвөл 10:00-20:00, зун 09:00-21:00 хүртэл ажиллах бол албан газруудын дэргэдэх цайны газрууд байгууллагын ажиллах цагийн хуваарьт зохицож үйл ажиллагаагаа явуулах гэнэ.
Банк, эмийн сан, шатахуун түгээх станцуудын хувьд 24 цагаар үйлчилгээ эрхэлж болно. Гэхдээ нэгдсэн нэг төрлийн эмблем, хаягтай байх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Сүүлийн үед нийслэлд 24 цагийн түргэн үйлчилгээний сүлжээ хоолны газрууд нэмэгдсэн. Тэгвэл шинэ захирамжаар 24 цагийн үйлчилгээтэй ийм газар байхгүй болж буй аж. Түргэн үйлчилгээний сүлжээ хоолны газрууд өглөө 07:00 цагаас шөнийн 03:00 цаг хүртэл үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Шинэ цагийн хуваарь өчигдрөөс мөрдөгдөж эхэлсэн байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө