Монголын хип хоп ертөнцөд өвөрмөц арга барилаараа фэнүүддээ танил болж өөрийн гэсэн орон зайг эзэлсэн хамтлаг бол яах аргагүй “Татар” хамтлаг юм. Нэг хэсэг нам гүм байсан “Татар” хамтлаг 10 жилийнхээ ойн босгон дээр удаан хүлээсэн фэнүүддээ зориулан олон шинэлэг зүйлсээр бэлэг барихаар бэлтгэл ажлууд хангагдаад байна.
Төрсөн өдрөө тохиолдуулан фэнүүддээ зориулж шинэхэн уран бүтээлийнхээ дээжсээс нэгтгээд “Нөлөөллөөс дээгүүрт CD” гээ өргөн барихаас гадна, 10 жилийн ойн хүрээнд “Нөлөөллөөс дээгүүрт” сэдэвт залуучуудаа уриалсан архины эсрэг аян хэрэгжүүлэх гэж байна.
“Нөлөөллөөс дээгүүрт” аяны арга хэмжээг нээж, 6-р сарын 2-ны 19 цагаас “Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд” Татар хамтлаг шинэ уран бүтээлээрээ бэлэг барина. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхэд залуучуудыг буруу нөлөөлөөс дээгүүр, ухамсартайгаар, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа өндөржүүлж архины эсрэг тэмцье хэмээн уриалж байна.
Аяны хүрээнд шинэхэн гарч буй “Нөлөөллөөс дээгүүрт CD” –ний баяраа 6-р сарын 5-наас эхлэн 2 сарын хугацаатай 60 удаагийн аялан тоглолтыг Улаанбаатар хотын бүх дүүргүүдээр хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Аялан тоглолтын хүрээнд хандивын данс нээж ажилуулах бөгөөд цугларсан энэхүү дансанд цугларсан бүх хандивыг архины эсрэг байгууллагуудын үйл ажилгаанд хандивлах болно.
Татар хамтлаг нь Д.Батзаяа, Д.Мөнхчулуун, Ч.Жаргалсайхан гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр 2003 онд Чугу ХХК ийн дэргэдэх Сонор рекордостой хамтран ажиллах гэрээ байгуулсанаар албан ёсоор байгуулагдсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд TATAR (2004), Second (2005), Ганцаараа(2005), FREEDOM (2007) гэсэн 4 цомог гаргасан бөгөөд 2004 онд анхны бие даасан “Хайрыг хүндэл” тоглолтоо амжилтай зохион байгуулж байсан. Хайрыг хүндэл, Эсрэг өдөр, Бороо, Ганцаараа, Чамдаа зориулая гэх мэт олон хит дуунуудаараа фэнүүдийнхээ зүрх сэтгэлийг байлдан дагуулж чадсан.
Ирэх 7-р сарын 4-нд 10 насны төрсөн өдрийн тоглолтыг фэн клубтээ шинээр гишүүнээр элссэн болон фэн клубын бүртгэлээ сэргээсэн бүх фэнүүдтэйгээ хамт “Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд тэмдэглэн өнгөрүүлнэ.
Залуусаа, “Нөлөөлөөс дээгүүрт” архиний эсрэг үндэсний аян хөтөлбөрт Татар хамтлагтай нэгдэж, муу зуршлаас татгалзан гэгээлэг ирээдүйн төлөө өөдрөгөөр алхацгаая!
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна